Ардчилсан нам Баабарын хэлдгээр ёроолдоо хүртэл уналаа. Цөөнх болох нь болно, гэхдээ 20 суудал авна гэж тооцож байсан нам чүү ай 11 суудал авлаа.
Гишүүдийн итгэл, сэтгэл найман жилээр дундарлаа. Өнөөдрөөс тус нам дээр шинэчлэх яриа хүчтэй яригдаж, намын шинэ удирдлагууд гарч ирэх нь тодорхой боллоо. Гэхдээ шинэчлэх нэрээр хуучцуул удирдлагыг гартаа авах уу гэдэг нь бас сонин.
Тус намын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Орхон аймагт бие даан нэр дэвшээд цоролзоод гараад ирлээ. Тэрээр намын дарга С.Эрдэнэтэйгээ олон жил үзэлцэж, АН-ыг шинэчлэх ёстой, үүний тулд С.Эрдэнэ зайлах ёстой гэж хатуухан мэдэгдэж байсан. Сонгуулийн өмнө хэдийгээр түүнийг урьж, СХД-ийн баруун хэсгийг санал болгосон боловч, “ганцаараа биш багаараа очно” гэж зөрүүдлэхэд нь нөгөө хэд нь гэдийгээд, бие даахаас өөр сонголтгүй болгосон байдаг. Хэрэв АН-даа эргэж очсон бол гараа ч уу, үгүй ч уу. Ер нь гарахгүй байсан шиг байна.
Тэгэхээр Н.Алтанхуягийн олон жил ярьсан шинэчлэл өдгөө гишүүдийн орой руу орж, намыг шинэчлэх үүргийг дахин түүнд ногдуулах өндөр магадлалтай байна. Тэрээр ганцаарчилсан тоглолттой Р.Амаржаргалаас өөр удирдагч гэдгээ хангалттай нотолсон лидер шүү дээ.
Ховдоос хоёронтоо сонгогдоод байгаа “жагсаалын цэрэг” Б.Пүрэвдоржийн халаасанд “генерал”-ын мөрдөс байгаа гэсэн мэдээ байна. Тэрээр “би намын дарга болно” гэж зүтгэж мэдэх нэгэн. Хэрхэн хүлээж авахыг гишүүд нь мэдэх хэрэг.
Эрчүүдтэй ач та үзэж хоёр дахь удаагаа парламентад суух эрхээ авсан С.Одонтуяад намын дарга болох боломж Н.Алтанхуягаас дутуугүй бий. АЭХ-ны ерөнхийлөгч, дүүргийн Засаг дарга гээд тэрээр улс төрд багагүй туршлага хуримтлууллаа.
Нэг гэм нь түүний ард С.Эрдэнэ байх магадлалтай. Тэгвэл намыг нь ёроолд нь хүргэсэнд зэвүүцэж суугаа гишүүд хүлээж авахгүй л болов уу. Тэгэхээр С.Эрдэнээсээ салах, бие даасан бодлоготой улс төрч гэдгээ харуулбал түүнд АН-ын анхны эмэгтэй дарга гэсэн түүхэн роль ногдож мэдэх юм.
ХХБ-ныханд тойргоо булаалгасан Л.Гантөмөрт АН-ын дарга болох хувь тохиож бас болно. Түүнд баг бий гэлцдэг. УИХ-д хоёронтоо сонгогдож, Боловсролын сайд хийж байсан түүнд жирийн иргэд ам сайтай байдаг нь нууц биш. Намын удирдлагууд мандатыг нь зарснаас тэрээр нэр дэвшиж чадаагүй гэдэг яриа амь бөхтэй оршсоор байгаа.
Ийнхүү Ардчилсан нам шинэчлэлийн гараан дээр дахин ирлээ. Шинэчлэгдсэн шиг шинэчлэгдэх, хуучцуулаасаа салж, шинэ хүмүүсийг гаргаж ирсэн цагт ард түмэн дахин итгэл хүлээлгэх нь гарцаагүй.
Ялагдал гэдэг нуралт биш. Хожигдол гэдэг ялагдал биш. Ардчилсан нам шинэчлэгдэх нь монголын улс төрийн хөгжилд тустай хэрэг шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гантөмөр боловсролын сайд байхдаа их юм хийсэн ш дээ гаргах л байсан даа
Гантөмөр боломжит хувилбар.
Норовын Алтанхуяг арай дээр байлгүй яарав
Gantumur zuv songolt bna
Л. Гантөмөрт итгэл хүлээлгэх хэрэгтэй
алтанхуяг хэрэггүй тэрний үе дууссан шинэ залуу ледир цоо шинэ арга замаар явах хэрэгтэй. Алтанхуяг нөгөө л улигаа ярина. өнөөдөр шинэ зуун эхлээд бна. 30 жилийн өмнөх ахуудаас Алтантуяа үлдэж. сайн бна. гэхдээ одоо дарга бол биш. харин Гантөмөр байж болох хувилбар тэр өөрөөр сэтгэнэ
Гантөмөр л байна даа
Гантөмөр сайдыг АН ын дарга болгох хэрэгтэй
Гантөмөр сайд АН дарга болох хэрэгтэй.
Gantumur bval zugeer bishuu
Гантөмөр яаж ч бодсон дээр. Харьцангуй ирээдүйдэй,залуу, боловсролтой.
Алтанхуяг л хийж чадна! Шинэчилнэ!
хаха цаана чинь Оюунгэрэл бас санаатай явна лээ шүү!!!
хаха цаана чинь Оюунгэрэл санаатай явна лээ
Гантөмөрөөс өөр хүн алга хор шар арилсан.
Хэн ч болсон хэрэггүй.энэ нам ингээд газрын хөрснөөс арчигдана
Altanhuyag darga boloh n deeree. Umnu n namaa udirdaad yaj yalalt vaiguulsan bilee. Turshilga chuhal shuu de
Түрдээ Н.Алтанхуягаа тавьсан нь дээр байх. Түүн шиг улс даяар хүлээн зөвшөөрөгдсөн, танигдсан лидер одоохондоо АН-д байхгүй.
Тийм шүү Алтанхуяг тавих хэрэгтэй дахиж сэргэнэ...
Гантөмөр
Оюунгэрэл дээр шүү
Altanhuyg bol chadna.mundag zov hun
gantumur ni deeree
АН-ын дэд дарга Пүрэвдорж ялагдлын хариуцлагаа хүлээж огцорч байгаа шүү! Юун намын дарга. Элбэгээ л намын даргаар тавьдаггүй юм бол.
Gantumur ardchilsan namig awj ywaj chadna
пүрэвдорж л биш бол хэн нь ч яахав
alranhuyag s deern bhku dee
Оюунгэрэл эсвэл Гантөмөр.Галиндэв залуудна.Сайн боловсруулсан мөрийн хөтөлбөр бас харизмтай байх хэрэгтэй.
Гантөмөр.24тойрогт байсан бол гарах байлаа. Ам сайтай.сайдын нэг шүү.өөрөөр эргэх байсан.
Гантөмөр чадахгүй Намыг удирдана гэдэг их өөр ажил Шинэ хүн хэрэгтэй
Одоо бол Алтанхуяг АНын дарга болох хэрэгтэй Гантөмөр Мүүн хэрэггүй
СҮХБААТАР АЙМГААС СОНГОГДСОН УИХ ЫН ГИШҮҮН Ж. БАТСУУРЬ БОЛБОЛ АМЖИЛТТАЙ БАЙНА ШҮҮ.
Ардчилсан нам татан буугдвал нэр цэвэр шүү.
Oyungerel gdeg emegteig dargaar songovol yah yum bol.bas neg bvtehgvi taliin ulstai holbootoi yu
Манай сайд.бсан Гантөмөр бол луйврын үүр уурхай
Ховд аймгаас 2 удаа сонгогдоод байгаа Пүрэвдорж байж болно. Учир нь час улаан аймгийг цэнхэртүүлж чадаж байна.
Gantomor darga bolox bolomjiin xuvilbar. 70 oniixon namaa avsan deerdee. Puujee xovdoos 2 garchlaa. Ed nar niileed yavbal zugeer bxdaa
Алтан хуяг нь дээрээ
хамгийн сайн ерөнхий сайд байсан хүмүүсийн нэг Алтанхуяг нь дээр дээ. энэ хүнээ даргаар тавих байхаа. тэгэхгүй бол улс төрөөс ан арчигдаж хэзээч сэхэл авахгүй.мэдэж байгаа байлгүй дээ
Эрх мэдлийн төлөө намын үндсэн үзэл бодлоо орхигдуулсан, Эрдэнийг намаасаа хөөвөл зохистой
Одонтуяа Эрдэнийн суга, Гантөмөр Увсынхныг цуглуулга болгоно, Пүрэвдорж төлөвшөөгүй, Алтанхуяг л байна даа
Пүрэвдорж бол З.Энхболдоос ямарч ялгаагүй. Тийм болохоор АН-г улам л талцуулна уу гэхээс нэгтгэнэ гэж байхгүй
Алтанхуяг лидер хэрэгтэй.Хамгийн гол нь манлайлагч хүн хэрэгтэй
Алтанхуяг нь дээр АН ыг 5 удах ялуулж байсан хүн шүүдээ.Монголдоо танигдсан дидер хүн шүү дээ
Гантөмөр тууштай хүн ард түмний итгэл олсон
Ардчилхл дахиад хүчээ авнаа гайгүй. Муусайн маны комуунууд баярлж л байг
tuwaan boloh heregtei
Д.Баттулга гэж бууоьтай суурьтай нэг хүн байгаа да.
Алтанхуяг болсон дээрээ
Ерөнхий сайд асан Алтанхуягийн туршлага зангарага энэ цаг үед арай илүү өргөн хүрээнд АН-ыг харж эмх цэгцэнд оруулж чадна гэж сэтгэж байна. Тэгээд ч Алтанхуяг бол Элбэгдоржийн хуйвалдааны горыг амсаж хал үзэж хашир суусан удирдагч.
Санжмятав болох ёстой
Gantomor l bna daa
Gantumur Ardchilsan namd todiigui Mongol ulsad heregtei hun .
Gantumuriig demjij bn
Алтанхуяг нь илүү туршлагатай. Бас нэг талыг барихгүй л боловуу
Гантөмөр л дээр дээ залуу боловсролтой шал өөр хүн ш дээ АН унадаг нь Гантөмөрийг нэр дэвшүүлээгүйтэй 100% холбоотой Боловсролыг өөрчилж чадсан хүн ш дээ