СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-06-25

СЕХ: 2000 оноос хойш анх удаа сонгогчдын ирц өндөр байлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Урьдчилсан байдлаар МАН 62, АН 11, бие даагч 1, "Та бидний эвсэл" 1, "Зөв хүн Электорат" эвсэл 1 суудал аваад байна. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн, гишүүн Б.Баасандорж нар мэдээлэл хийж байна. 

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: 

-Мэдээлэл дамжуулах машин гол ус гарч чадахгүйгээс 35 хэсгийн хорооны мэдээ хүлээгдэж байна. Зарим газар 100км явж мэдээлэл дамжуулах ёстой болж байна. Тэр замд гол устай байгаа учир мэдээлэл маргааш өглөө нэгтгэгдэж гарна. 

УИХ-ын сонгуулийн 29 тойргоос 15 нь 100 хувь гарсан. Үлдсэн 14 тойргийн дүн 80-90 хувьтай гараад байна.

Улсын хэмжээнд 2020 оны УИХ-ын сонгуулийн ирц 73,64 хувьтай байлаа. Нийслэлийн хэмжээнд 73,31%, аймгийн хэмжээнд 73,90%-тай ирцтэй байлаа. 2000 оноос хойш анх удаа сонгогчдын ирц ийм өндөр байлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.