00,30 минутын байдлаар МАН-62, АН-11, бие даагч-1, ТБЭ-1, ЗХЭЭ-1 суудал тус тус аваад байна. Зарим тойргийн хэсгийн хорооны дүн нэгтгэгдэж гараагүй ч эрх баригч МАН ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Тусгаар тогтнолын ордноос МАН-ын хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын сонгуулийг амжилттай зохион байгуулсан СЕХ, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье. Бусад нам, эвсэл, нэр дэвшигчдэд шударга өрсөлдөнд талархал илэрхийлье.
МАН-ын ЕНБД-ын хувьд ялалтад гурван хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Нэгдүгээрт, олон түмний дэмжлэгийг хүлээсэн хүмүүсийг 29 тойрог нэр дэвшүүлсэн. Нэр цэвэр, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг дэвшүүлж, монгол төрийн босго өндөр гэдгийг харгалзсан. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН шинжлэх ухаанчаар хандлаа. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааг хийсэн ажил, хийх ажлаа сурталчилж, бодлогын өрсөлдөөнийг бий болголоо. Гуравдугаарт, Монгол улсын Ерөнхий сайдын хувьд 30 жил хүлээгдэж байсан олон асуудлыг шийдсэн нь олон нийтийн дэмжлэгийг хүлээлээ.
30 жилийн түүхэнд нэг нам хоёр улаа ялсан тохиолдол болж байна. Энэ ялалт бол эхлүүлснээ дуусгаарай гэсэн олон түмний үүрэг даалгавар юм. Иймд бид өнөөдрөөс эхлэн энэхүү даалгаврыг биелүүлж эхлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ЗҮТГЭЛИЙГ ДААЖ ЭРЧ ХҮЧТЭЙ АЖЛААРАЙ ГАЗАР ШОРООГОО ХАМГААЛ ТӨМӨР ЗАМАА БҮТЭЭН БАЙГУУЛ ,ДАРХАНЫ ЗАМАА ХУРДАН ЗАСАХ НЕФТИЙН ҮЙЛДВЭРЭЭ ХУРДАН ӨОСГ
ждүчидийг албан тушаалд таььж болохгүй шүү