2020 оны найм дахь удаагийн УИХ-ын сонгууль анхаарал татсан олон үйл явдалтай болж өрнөлөө. Нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөнөөс "хамгийн олон бие даагчтай сонгууль" гэдгээрээ түүхэнд үлдэнэ. Мөн сонгуулийн сурталчилгааны явцад анх удаа нэр дэвшигчдийг бөөнөөр нь цагдан хорьж, сонгуульд өрсөлдөх эрх чөлөөг нь хязгаарласан гэдгээрээ ч түүхэнд бичигдэж үлдэнэ.
Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчдийг цагдан хорьсон шүүхийн захирамж сонгуулийн санал хураалт дуустал өөрчлөгдсөнгүй. Тэд тойргоосоо бус Цагдан хорих ангиас сонгуульд оролцсон юм.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр дэвшигчдээс УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Жаргалтулгын Эрдэнэбат ганцаараа ялалт байгуулж, УИХ-ын гишүүний мандатаа үргэлжлүүлэн өвөртлөх боломжтой болов.
Сэлэнгэ аймгийн 13-р тойрог 3 мандаттай бөгөөд нэр дэвшигч Ж.Эрдэнэбат нэгээр тасархай ялалт байгуулж, Сэлэнгэчүүдийн итгэлийг дахин хүлээлээ.
Харин УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар ялалт байгуулж чадсангүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Odoo tegeed ih huraliin darhan erh geed nogoo Radnaasediinhee shurguulsan khoon kheleltsekh khugatsaa duusakhiig huleegeed yamarch gemgvi boloh baihda
Өнөрболор сайн хамтрагч байлаа шүү.
Сэлэнгэ аймгийн МАН.ын 3 нэр дэвшигч баг болж чадсанаараа үнэмлэхүй ялалт байгуулсан.
amjilt husie
Uuruu tudiigui 2 ner dewshigchee itgel duuren tsagdan horihoos chirseer bgaal tasarhai gargaj chadlaa. Selenge tudiigui ard tumnii huu yumaa.
Сэлэнгээр овоглосон Ж.Эрдэнэбат бол олон түмэнд хүлээн зөвшөөрөгсөн хйие гэснээ хийдэг шударга зарчимч яахын аргагүй нэгэн мөн.
Nomtoibayar ard irgedeesee mash olon sanal avsan ni turd heregtei uls turch gedgee haruulsaan...
Zugeer ch garaagui 2 emegteigee chireed garsan shuu selengchuud bagaar ni demjsen
Хэлэх үгтэй хийсэн ажилтай иргэдийнхээ итгэлийг даасан хүн болохоор сонгогдож байсан юм
Женко сүр сүх 2 хориодч дийлсэнгүй
Нэрийг нь татах байсан юм. юу хийлээ дээ энэ хүн.
Ард түмний итгэл сонголт бол хамгийн том шүүлт. Сэлэнгэ төдийгүй Монгол улсдаа хийсэн хэрэгжүүлсэн ажилтай хүн дээ. Цаашдаа мөн л энэ их хүнд эдийн засгийн үед энэ хүн шиг босгоод ирэх туршлагтай улс төрч ховор доо.
Altanchimeg chi yu hiisniig ni medej baigaanmuu yugiinch medehgui bol medemhiireh heregguin bishuu ho
Энэ удаагийн сонгууль тэр чигээрээ ЛУЙВАР байсан. Эрүүгийн гэмт хэрэгтнүүдиыг шоронгоос нэрээ дэвшүүлэх боломж олгосон МАН, СЕХ түүхэнд шившигтэйгээр хараар бичигдэж үлдсэн. Ард түмний сонгууль болоогүй..