АНУ-ын Нью Жерси мужид найман настай охин ээж, өвөөгийнхөө хамт шинэ гэрийнхээ усан санд живж нас барсан байсныг илрүүлсэн тухай мэдээлжээ.
Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр хохирогчдыг 62 настай Барат Пател, түүний бэр 33 настай Ниша Пател, Нишагийн найман настай охин мөн болохыг тогтоосон байна.
Тэднийг усан санд осолдож живж нас барсан болохыг задлан шинжилгээгээр тогтоожээ. Гэр бүл шинэ байшинд нүүж ирээд ердөө гурван долоо хоноод байжээ.
Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө хохирогчдын хөрш хэн нэгэн орилж хашгараад байна гэх дуудлагыг цагдаагийн газарт өгчээ. Цагдаагийн офицеруудыг ирэхэд хохирогчид хэдийнээ нас барсан байсан гэв.
Байшинд гэр бүлийн өөр нэг хүн байсан бөгөөд түүний талаар цагдаа нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
sunstei baishin
Yag zow
Baishin n asudaltai bsan bh
Ene odoo hend hamaatai medeelel ve
Хэнд хамаагүй мэдээ яах гэж тавьдаг байна
Муу юм бүү бич сонирхолтой зүйл биш бнаа өөдрөг. Гоё юм бич мууг дагаж муул юм ирнэ больж үз
Энэ дэлхийн өдөр болгон үхсэн хүний тухай ярих гэвэл ном болох байх
Энэ дэлхийд 7 тэрбум хүн амьдарч бна өдөр болгон өөрийн жамаар аваар осол машин тэрэгээр ус цасанд гээд есөн шидээр хүмүүс үхэж байгаа энэ болгонийг ярих гэвэл ном болох байх