Улиастайн 87-р сургууль дээр байрлаж байгаа Баянзүрх дүүргийн санал авах 49-р хэсгийн санал авах байрны гадуур согтуу залуучууд олноороо хөлхөж байна гэсэн мэдээллийн дагуу дараах шууд дамжуулалтыг хийж байна.
УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, Баянзүрх дүүргийн санал авах 49-р хэсгийн ахлагч н.Ганбадрах:
-Сонгуулийн ирц 12 цагийн мэдээллээр 2423 хүн нийт бүртгэгдсэний 495 хүн саналаа өгөөд байна. 12 цагийн байдлаар 20.6 хувьтай, 13 цагийн байдлаар 24 хувьтай явж байна
-Одоогийн байдлаар сонгуульд ямар насныхан илүү идэвхтэй байна вэ?
-Насны мэдээллээр ялгаагүй. Тэнцвэртэй явж байна.
-Сонгуулийн санал хураах явцад зөрчил гарсан уу?
-Одоогоор гарсан зөрчилгүй байна.
-Хэсгийн ахлагч нарын зүгээс ажиглагч нарыг хөөх асуудал гарсан гэсэн энэ талаар?
-Хөөсөн зүйл байхгүй. Гаргасан хуваарийн дагуу яваарай гэж хэлсэн.
-Сонгогчдод хандаж уриалга хэлнэ үү?
-УИХ-ын найм дахь удаагийн сонгуульдаа идэвхтэй оролцож иргэний үүргээ биелүүлээрэй. Мөн Ковид-19-ын дэглэмийг барьж өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалаарай гэв.
Санал өгч буй иргэд халуунаа хэмжүүлж, гараа ариутган, хоёр метрийн зайтай цувран орж байна. Тус хэсгийн хороонд нам, эвсэл, бие даагч нийлээд 25 ажиглагч ажиглагчийн үнэмлэх авчээ. Ажиглагч нарыг ээлж дараалан оруулж байна. УОК-ын журмыг ягштал баримталж байна гэж мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.