СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таван цаг такси хөлслөөд, ¥160,000 гарсан төлбөрөө төлөхгүй гэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Японы Шига мужийн Кусацу хотын цагдаа нар Токиогоос Шига муж руу такси бариад, хүссэн газартаа ирсний дараа таксины төлбөр болох 160 мянган иен буюу дөрвөн сая 200 мянга орчим төгрөгийг төлөхөөс татгалзсан 18 настай охиныг залилангийн хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Ямагата мужаас гаралтай энэ охин өнгөрөгч ням гарагийн 20:00 цагийн үед Токиогийн метроны буудлаас таксинд суусан аж. Тэрээр таксины жолоочоос түүнийг Шига дахь Кусацугийн буудал руу хүргэхийг хүссэн байна. Ингээд баярлан замдаа гарсан .

Үүний дараа жолооч цагдаа дуудан, албаныхан охиныг саатуулаад байгаа аж. Таксины жолоочийн мэдүүлснээр охин аяллын үеэр бараг үг дуугараагүй гэнэ.

Эх сурвалж: Japan Today

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.