СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

18 настай саятан охин мотоциклийн ослоор нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын 18 настай саятан Настя Тропицель мотоциклийн ослын улмаас нас баржээ. Түүнийг мотоциклоороо цагт 80-100 км хурдалж байхад нь мотоциклийнх нь урд дугуй чичирч эхэлсэн байна. Энэ үед охин тэнцвэрээ алдан, баруун тийш эргэж, саад тотгор руу онхолдсон аж.

.

Эмгэнэлт явдал болохоос нэг хоногийн өмнө Настя өөрийн “Telegram” хуудаснаа аавтайгаа маргалдсан талаараа бичсэн байна. Тэрээр аав нь түүнд “Хэрэв сайн сайхан амьдрахыг хүсэж байвал тогтвортой суугаад, ажиллах хэрэгтэй. Чиний мотоциклчин найз залуу чинь чамайг доош татаж байна” гэж хэлснийг тэмдэглэн, уншигчдаасаа дэмжлэг хүссэн байв.

“Тэр үргэлж хэнээс ч илүү аюулгүй байдлаа хангаж, болгоомжтой явдаг байсан. Настяд буруу байхгүй, тэр хурд хэтрүүлээгүй” хэмээн түүний найз залуу Виктор өөрийн Инстаграм хуудаснаа бичжээ.

Эх сурвалж: Рамблер

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.179.21.202

Эцэг эх хэзээ ч буруу үг хэлэхгүй. Аавынхаа үгэнд ороод мотоциклчингээс хол ,суугаад ажил хийх байждээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.