СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуриан жимснээс болж 6 хүн эмнэлэгт хүргэгдэн, барилгыг бүхэлд нь нүүлгэн шилжүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Германы Баварийн Щвейнфурт тосгонд шуудангаар эрүүл мэндийн зориулалттай гэж хаягласан хачирхалтай шуудан иржээ. Гэвч уг сэжиг бүхий илгээмжээс тийм гэхийн аргагүй ихүүн, муухай үнэр ханхалсан байна. Шуудангийн ажилтнуудын дуудлагаар цагдаа, гал сөнөөгч, онцгой байдлынхан иржээ.

Барилгыг бүхэлд нь чөлөөлж аюулгүй байдлыг хамгаалсны дараа илгээмжийг болгоомжтойгоор задалж үзэхэд Тайландаас ирсэн дөрвөн ширхэг дуриан жимсч гарч иржээ. Уг жимсийг Нуремберг дэх найзаас нь Щвейнфурт тосгоны 50 настай оршин суугчид илгээсэн байжээ.

Дуриан ихүүн үнэрээрээ Зүүн Өмнөд Азийн орнуудад алдартай бөгөөд Сингапур зэрэг өндөр хөгжилтэй газруудад олон нийтийн газарт, зочид буудалд ч оруулахыг хориглосон байдаг. Илгээмжийг хүлээж авсан шуудангийн 12 ажилтны дотор нь муухайрч зургааг нь эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

.

Хэдийгээр жимс илжирсэн оймс шиг үнэртэй ч эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэлгүй дээрхтэй ижил олон нийтийг сандаргасан тохиолдол жилийн өмнө Австралийн Канберра дахь номын санд болсон юм. Хий алдаж буй мэт жигтэй үнэр тархсанаас номын сангийн барилгыг бүрэн чөлөөлж, хаанаас хий алдаж байгааг хайсан ч үнэн хэрэгтээ дуриан жимснээс  үнэртэж байсныг илрүүлжээ.

Мөн 2018 онд Индонезийн онгоцны тээшийн хэсэгт дуриан жимс тээвэрлэснээс зорчигчид эвгүй үнэрний талаар гомдоллож, онгоц түр хугацаанд газардаж саатаж байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.