- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Энэ сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байрлах Агуйт зөрлөгөөс Оорцог-Өндөр зөрлөг хоорондох 53 км замд найман хэсэг газрын төмөр замын далан угаагдаж, төмөр зам сэтрээд байгаа билээ.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг нэн даруй арилгахаар УБТЗ ХНН-ийн 500 гаруй албан хаагч өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм. Төмөр замын даланг сэргээн босгох ажил ямар явцтай байгааг УБТЗ ХНН-ийн хэвлэл хариуцсан ажилтан н.Зоригтоос тодруулахад
“Манай байгууллагын 500 гаруй албан хаагч сэргээн босголтын ажлыг эрчимтэй хийж байна. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргийг өнөөдөр 17:15 цагаас цагийн хуваарийн дагуу аялуулахаар бүх чадлаа дайчилж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас галт тэрэг сүүлийн хоёр хоног цагийн хуваарийн дагуу аялаагүй. Энэ хугацаанд тасалбараа урьдчилан захиалсан байсан иргэдийн хохирлыг бүрэн барагдуулна. Тасалбарыг юм уу төлсөн мөнгийг 100 буцаан олгоно” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.