Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болсон.
Тус хурал хойшилсон ба энэ үеэр Татвар болон Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсангаас "Зариг.мн" сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг гүйхээрээ ярилцлага авсан нь өнөөдөр цахимд трэнд лайв боллоо.
Хэдийгээр Б.Ариунсан нь цүнхээрээ нүүрээ дарж, зугтаж, "Засгийн газраас асуу" гэдэг үгийг тоть шиг давтсаар байсан боловч "Цуцашгүй" Өнөрөө дагаж гүйсээр ярилцлагаа авч чадсан юм.
Энэ үйл явдалд зориулж зураач С.Цогтбаяр хүртэл дараах хошин зургийг зуржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.