Төв аймгийн Онцгой байдлын газраас нөхцөл байдлын талаар тодруулахад "Одоогоор нийт хэдэн дуудлага мэдээлэл ирснийг хэлэх боломжгүй байна. Онцгой байдлын алба хаагчид дуудлага мэдээлэлд ажиллаж байна" гэв.
“Зуун мод гол үерт автаж, голын дагуух айлууд усанд автан гэрт байсан иргэд уснаас гарч чадахгүй гэрийнхээ дээр гарсан байдалтай байгаа. Түүнчлэн голын эрэг дагуу зорчиж байсан автомашинууд живсэн гэх дуудлага ирж байна. Мөн үерийн улмаас авто зам хагараад зорчих боломжгүй байна гэх дуудлага ирж байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл ирээгүй” гэх мэдээллийг Төв аймгийн Онцгой байдлын газраас өглөө.
Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймагт хүчтэй аадар борооны улмаас айлууд усанд автлаа гэх дуудлага мэдээлэл ирж байна. Бусад орон нутагт нөхцөл байдал харьцангуй тайван байна гэх мэдээлэл өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.