СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Баатархүү: Хан-Уул дүүргийн 14-р хорооноос гарал үүсэл нь тодорхойгүй 250 сая төгрөг хураан авсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

"Сонгуульд тараах зорилгоор хадгалж байсан их хэмжээний бэлэн мөнгийг ЦЕГ-аас илрүүлэн, хураасан авсан" гэх мэдээллийн дагуу ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: 

-Иргэдийн "Их хэмжээний мөнгө сонгуульд тараах гэж байна" гэх үндэслэлтэй мэдээллийн дагуу . Хэргийг шалгаж байна. Сонгуульд зарцуулах гэж байсан гэж шууд дүгнэх боломжгүй. 

-Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчийн аавынх нь гэрээс олдсон гэсэн мэдээлэл байна? 

-Тийм зүйл байхгүй. , машин техникт нэгжлэг хийдэг. Тэр нь нэр дэвшигчийн машин техник таараад байх шиг байна. 

-Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч шатахууны талон тараасан хэрэг шалгагдаж байгаа юу? 

-Шалгаж байгаа. Прокурорын хяналт дор шалгаж байгаа учир хэн нэгэн хүний талаар мэдээлэл өгөх боломжгүй. 

-Сонгинохайрхан дүүрэгт нэгэн иргэнийг цагдаагийн байгууллага таван цагийн турш байцаасан талаар? 

-Цахим орчинд хүний нэр төрд халдсан гэсэн мэдээллийн дагуу шалгасан. Цахим дээр гарсан шиг хорьж, зодсон зүйл байхгүй. Аливаа иргэн худал мэдээлэл гаргахгүй байх ёстой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.