СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-21

Зүүн өмнөд азийн найман орноос 265 иргэн эх орондоо ирлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг энэ сарын 21-ний 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэн эх орондоо ирлээ.

Үүнд;

  • Хөгжлийн бэрхшээл 4,
  • Оюутан 17,
  • Өндөр настан 15,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 26,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 102,
  • Жирэмсэн 3,
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.