СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-06-20

Анжелина Жоли Брэд Питтээс хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө салсан гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Холливүүдийн алдарт жүжигчин Анжелина Жоли, Брэд Питтээс салсан шалтгаанаа анх удаа дэлгэлээ.

“Vogue India”-д өгсөн ярилцлагадаа тэрээр хосын 2016 оны салалтын талаар ярин, гэжээ.

Жоли “Би гэр бүлийнхээ сайн сайхны төлөө салсан. Энэ бол зөв шийдвэр байсан. Би тэдний эдгэрэлтэд онцгойлон анхаарсаар байгаа” гэсэн байна. Түүнчлэн тэрээр Брэд Питт болон түүний харилцааг тойрсон таамаглал хүүхдүүд нь нөлөөлж байсныг дурдан, салалтынхаа дараа яагаад нам гүм байснаа тайлбарлажээ.

Үүний талаар жүжигчин “Зарим хүмүүс миний нам гүм байдлыг ашигласан. Үүний улмаас хүүхдүүд маань хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийнхөө талаар худал хуурмаг зүйлсийг харж байсан хэдий ч би тэдэнд юу үнэн болохыг өөрсдөө мэднэ гэдгийг нь сануулдаг. Үнэнийг хэлэхэд тэд бол маш зоригтой, маш хүчтэй зургаан хүүхэд” гэв.

Эх сурвалж: Yahoo

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.