СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэт удаан суух нь хорт хавдар үүсгэдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн цар тахлын үеэр дасгалжуулагч хөлслөх, эсвэл идэвхтэй хөдөлгөөн хийх нь таргалалтаас сэргийлэхээс гадна үүнээс ч чухал ямар эерэг нөлөө үзүүлэхийг гадарлаж байна уу?

Энэ бол таныг “алуурчин” хорт хавдраас хамгаалах сайн талтай гэдгийг харуулсан судалгааг JAMA Oncology сэтгүүлд пүрэв гарагт нийтэлжээ. Судалгааг удирдсан Техасын их сургуулийн Андерсоны хорт хавдрын төвийн хорт хавдраас сэргийлэх клиникийн нийгэмлэгийн профессор доктор Сюзан Гилчристийн хэлснээр хорт хавдар болон хөдөлгөөний холбоо хамаарлын талаар тодорхой баримт нотолгоог бүрдүүлсэн анхны судалгаа ажээ.

. Үүнийг тогтоохын тулд 2009-2013 оны хооронд судалгааг эхлүүлэн хорт хавдар тусаагүй, эрүүл чийрэг 8,000 хүнд долоо хоногийн турш хөдөлгөөн хэмжигч төхөөрөмж  зүүлгэсэн байна.

Энэ явдлаас хойш таван жилийн дараа ямар нэгэн шалтгаанаар тогтмол суугаа байдаг хүмүүс хорт хавдар тусч нас барах эрсдэл бага суудаг хүмүүсээс 82 хувиар илүү байгааг тогтоожээ. Мөн хорт хавдраар нас барсан хүмүүсийн 50 гаруй хувь нь эрүүл амьдралын хэв маягтай, зөв хооллолттой, тамхи татдаггүй байжээ. Гэвч удаан хугацаанд суух хэвшилтэй байсныг өнгөрсөн судалгаанууд харуулжээ.

Тиймээс хэрэв та тогтмол суугаа ажил эрхэлдэг бол өдөрт багадаа 30 минутыг идэвхтэй хөдөлгөөн хийх, алхах зэргээр өнгөрөөх нь хорт хавдар тусах эрсдэлийг найман хувиар бууруулах юм байна. Дугуй унах, түргэнээр алхах, усан аеробик хийх, нийтийн бүжигт явах, цэцэрлэгжүүлэлт хийх, теннис тоглох зэргээр тогтмол хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.