Нарны шил, хувцас загварын гайхалтай хослол нь таны царай, хэв маягийг өөрчилж, загварлаг харагдуулдаг. Зуны хурц нартай эдгээр өдрүүдэд нарны шил худалдан авахаар төлөвлөж буй уншигчиддаа зориулан энэ зуны тренд болж буй загваруудыг бэлтгэлээ.
Тренд эргэдгийн дүрмээр эдгээр шилний загваруудыг та өмнө нь мэддэг байсан ч байж болох юм. Алдарт Vogue сэтгүүл 1955 оноос хойшхи загвар цуглуулгуудыг судалж, 2000 онд загварын одууд болон охид бүсгүйчүүдийн дунд хамгийн дуртай загвар болсон 70-аад оны үеийн том хэмжээтэй, чимэглэлтэй шилнүүдийг 2020 онд онцлов.
Fair and Square-ish Дөрвөлжийн хэлбэрийн шил- А нүүрний хэлбэр төрх, арьс, үсний өнгөтэйгээ зохицуулан сонгоорой. Таныг харц булаам харагдуулах нэг шийдэл.
Сат power буюу муурын нүдэн нарийн шил – Хэзээд эрэлттэй байдаг мууран шилний загварыг стилистууд санал болгож байна.
Геометр буюу янз бүрийн өвөрмөц хэлбэр дүрс бүхий шил – Дүх томтой болон дугуй эрүүтэй бүсгүйчүүддээ өнцөг бүхий хүрээтэй, хурц шийдэл бүхий өвөрмөц загварын шилийг санал болгож байна.
Auto Pilot 60,70-аад онуудад трэнд болж байсан нарны шил энэ зуны трэндээр тодорчээ.
Гагнуурын шилны загвар Араамандаа ямар нэг содон чимэглэл, шигтгээтэй байх нь энэ зуны бас нэгэн моод. Хээ багатай хувцас өмсөж, уруулаа будаад л та шилнийхээ сайхныг улам тодруулах болно
Full Transparency Тунгалаг хүрээтэй нарны шил - Өнгөрсөн зунаас хойш нарны шилний зах зээлд түгээмэл болсон бөгөөд энэ чиг хандлага дахин нэг улиралд эргэж ирэв
Үүнээс гадна цагаан өнгийн хүрээ, шар болон ногоон өнгийн шил, сувдан юм уу гинжин унжуурган гоёлтой шил трэндэд багтжээ.
Т.НОМИН
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.