Хорих газрын харгалзагч эрэгтэй бүгдийг сайтар бодож, нягт төлөвлөсөн байв. Тэр хяналтын камеруудын утсыг тасалж, шөнийн ээлжинд сунган гарч, хойд хаалганы дэргэд эмэгтэйд өмсүүлэх гутлыг нуужээ...
Жеон Кимийг шөнө дундад сэрээж төлөвлөснийхөө дагуу аваад гарав. Урьдчилан бэлдсэн хоёр үүргэвчиндээ хоол хүнс, солих хувцас, хутга, хор зэргийг зэхжээ. Тэдэнд амьд үлдэх боломж бараг байхгүйтэй адил ч үзээд алдахаар шийдсэн байна.
Дөнгөж 26 настай залуухан харгалзагч Жеон Гван Жиний хэлснээр зөвхөн шөнийн цагаар зугтах боломжтой байсан бөгөөд баригдвал цаазаар авахуулах ял хүлээж байжээ. Хэрэв баригдсан тохиолдолд харуулын буугаар зогсоохыг оролдсон хүмүүсийг буудаж зугтаана, чадахгүй бол өөрсдийгөө егүүтгэхээр гар буугаа цүнхлэв.
Ким, Жеон хоёр хорих газрын цонхоор үсэрч дасгалын талбайгаар гүйсэн байна. Тэдний замд хорих газрын өндөр хашаа, хамгаалагч ноход хүлээж байлаа. Хашааг давж гарсан ч эрх чөлөөг нь хязгаарласан Түмэн мөрнийг гатлах хэрэгтэй байв. Тэд баригдсан бол шоронгийн харгалзагч, хоригдол хоёр хамт зугтахыг оролдсон тул хүнд ял хүлээнэ гэдгээ мэдэж байлаа.
Эх орноосоо зугтахаар шийдсэн нь
Энэ явдлаас ердөө хоёр сарын өмнө буюу 2019 оны тавдугаар сард тэд анх уулзжээ. Жеон Умард Солонгосын хойд хязгаарт байрлах Онсон хорих газрын харгалзагчдын нэг байсан бөгөөд шүүх хурлаа хүлээж буй хэдэн арван хоригдлыг 24 цагийн турш хянаж байсны дунд Ким гэгч бүсгүй байжээ. Ким нутгийнхаа залууст оргон зугтахад тусалж, зуучилсан хэргээр хоригдож байгааг Жеон мэджээ. Тэр бүсгүй зугтсан хүмүүс болоод ард нь үлдэж байгаа гэр бүлийнхнийг хооронд нь нууцаар холбож туслах зуучлагч байв. Энэ бол Умард Солонгост багагүй мөнгө хураадаг хууль бус ажлын байр ажээ. Өрнөдийн судлаачдын таамаглаж буйгаар энэ ажил нь дунджаар 2,8 сая вон буюу 2,000 орчим долларын цалинтай байна. Харин Жеон 10 жил армид алба хаасан цэрэг байв.
Ким урьд өмнө ял эдэлж байсан тул хоёр дахиа ял сонсохдоо илүү хүнд ялаар шийтгүүлэх байсан тул оргон зугтах нь зөв сонголт гэж боджээ. Ким урьд өмнө Умард Солонгосоос Хятадын хилээр дамжуулан хүмүүсийг гадагш зугтахад тусалдаг байсан бөгөөд дотоодын цэргийнхний тусламжгүй үүнийг хийх амаргүй тул ихэвчлэн хахууль өгч зургаан жилийн турш амжилттай ажиллажээ. Нэг хүнийг зугтаалгахад 2,000 орчим доллар халаасалдаг байсан нь дундаж амьдралтай Умард Солонгосын нэг иргэний жилийн орлоготой тэнцдэг байна.
Цэрэг армид дотно холбоотой хүнгүй бол хэнийг ч хил нэвтрүүлэх аргагүй, амьд үлдэх ч хэцүү тул Ким хүссэн мөнгийг нь өгөхөө хэлж гуйсаар эхний удаад таван жилийн хорих ял сонссон юм. Нөхөр хоёр хүүхэдтэй байсан боловч түүнийг хоригдож байх хугацаанд нөхөр нь өөр хүнтэй гэрлэжээ. Харж хандах хүнгүй болсон тул амьд үлдэх өөр арга зам хайх ёстой болсон нь Жеоны хамт оргон зугтах байлаа. Умард Солонгосын үүрэн цахилгаан холбооны компаниуд олон улсын дуудлагыг хориглодог ч Ким Хятадаас хулгайгаар оруулж ирсэн гар утсаараа дуудлага хийдэг байжээ.
Харин Жеон улсдаа хамгийн алдартай их дээд сургууль төгссөн ч түүний ирээдүй шоронд харгазагч хийх, үгүй байлаа гэхэд зах дээр хуурамч мах худалдахаас хэтрэхгүй гэдгийг мэдсэн тул хэдийнээ сэтгэлээр унаж, шийдэмгий алхам хийхэд бэлэн байв. Кимтэй уулзаж, ярилцах боломж гарснаар тэд хамтдаа зугтахаар шийджээ.
Шоронгийн харгалзагч, хоригдол хоёр харц тулгарах ёсгүй ч ...
Умард Солонгосын аль ч саатуулах төвд хоригдол, харгалзагч хоёр тэнгэр, газар шиг л ялгаатай тул холбоо тогтоох амаргүй. Тэр бүү хэл хоригдлууд харгалзагч руу шулуухан харах ч хориотой. Гэхдээ тог тасарсан, камер хөдөлгөсөн үед төмөр торны цаанаас шивэгнэж ярьсаар ойлголцжээ. Жеон “эгчээ би танд тусалмаар байна, үгүй бол та энд үхнэ” хэмээн хэлжээ. Шүүх хурлын дараа Ким Чонгори хорих газарт 4,5 жил ял эдлэхээр болсон ч тэндээс амьд гарах найдлагагүй байв. Жеон түүнд туслахын зэрэгцээ өөрөө цуг зугтаахыг хүсчээ.
Умард Солонгосын түүхэнд шоронгийн харгалзагч, хоригдлын хамт Өмнөд Солонгос руу зугтаж байсан удаа үгүй тул Ким итгэж ядан, айсаар л байлаа. Бүсгүй хэдэн сарын турш хоригдсон тул замдаа таарсан саад бэрхшээлийг даван гарах амаргүй, унаж тусаж явсан ч азаар тэд голын савд эсэн мэнд хүрч 50 метрийн цаана асч буй гэрэлд хүрэхэд тун ойрхон иржээ.
Харуулын шалган нэвтрүүлэх цэгийг нууцаар нэвтрэхийн тулд харуулуудыг ээлжээ солихыг 30 минут хүлээсэн байна. Гол гатлах болоход Жеон гар буугаа норгохгүйн тулд нэг гартаа барьж, нөгөө гартаа усанд сэлж чаддаггүй Кимийг хөтөлсөөр эрх чөлөө рүүгээ тэмүүлжээ. Түмэн мөрний усыг гүехэн гэж тооцсон ч Жеоны толгойг давж, Ким түүнийг буцахыг гуйжээ. Гэвч хэрэв буцаж явбал хоёулаа үхэх тул буцах зам үгүй гэдгийг хэлжээ. Эцэст нь тэд Хятадын хилийн зурваст ирсэн байна.
Гэсэн ч тэдний аюул ард хоцроогүй тул ууланд гурав хоногийн турш бүгжээ. Азаар нутгийн иргэн таарч, гар утсыг нь зээлж тусалж магадгүй Кимийн холбоотонтой ярихад Умард Солонгос даяар тэдний оргон зугтсаныг мэдэж түгшүүр зарлан баривчлахаар хайж байгаа гэв. Холбоотнуудынхаа тусламжтайгаар аюулгүй газарт нүүдэллэсээр гуравдагч орон руу гарах боломж иржээ.
Умард Солонгосоос зугтаасан ч аюул арилаагүй
Энэ ч мөн тэдний аюул ард хоцорсон явдал биш юм. Учир нь оргон зугтсан хүмүүсийн ар гэрийнхнийг нарийн шалгаж, байнгын хараа хяналтад байлгадаг ажээ. Гэр бүлийнхэн нь энэ тухай огт мэдээгүй ч ардаа үлдсэн хүмүүст сэтгэл зовнисоор байгаа ажээ.
Жеон үлдсэн амьдралаа АНУ-д өнгөрөөхийг хүсч Кимийг хамт явахыг хүссэн ч бүсгүй англиар ярьж чаддаггүй тул саналаас нь татгалзаж Өмнөд Солонгост амьдрахаар болсноо хэлэн “хаа ч очсон намайг битгий мартаарай” хэмээн захиад үлджээ. Жеон “Умард Солонгосын ард түмний нүд нь хардаггүй, чих нь сонсдоггүй, ам нь ярьдаггүй хэвээр” хэмээн өгүүлсэн байна.
/Дээрх нийтлэлд аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бүсгүйн нэрийг орлуулан бичжээ/
Эх сурвалж: ВВС-Хюн Эн Ким
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрх чөлөөт Монголд төрсөн бид үнэхээр азтай хүмүүс шүү Үхсэн ч эх орноо хайрласаар байх болно
хүний хамгийн эрхэм үнэт зүйл бол эрх чѳлѳѳ мѳнѳѳс мѳн
vnen tvvh bol gaihamshigtai hoit koreigs zugatsan Shi giin vnen tvvh biishvv zorigoi zorilogotoi zaluus bn..bid MGL irgen bolsonni burhnii beleg ih huwi zaya yumaa
Манайд бол эсрэгээрээ, эрх чөлөөгөө орхиод явдаг, нэг талдаа эдийн засгийн асуудал
Үхэн үхтлээ эх орныхоо төлөө бүгдийг зориулна
Gadaadiin 2 ch ulsad hund baidald orj yavlaa. Mongol hun ter tusmaa Chingisiin Mongol gesen ner maani hedench udaa amind orj tejeev dee
Eh oron gazar soroo min uurd mandan badrag
Маныгаа сонговол нүд нь хардаггүй чих нь сонсдоггүй ам нь ярьдаггүй болно шүү
Ер нь хаач амьдрал хүнд л байдаг шүү дээ. Эх орондоо гэдэг чинь. Асуудалгүй зүйл гэж байхгүй ш дээ. Өөрсдийнхөө юм мэддэггүйг харуулж байгаа юм шиг.
hudlaa zohiol bndo orgoh bolomj bhgyi zygeer l tagnuuluud orgoson gh ylger, umard haalttai oron tul gadaad tagnuulaa iimerhyy bdlaar gargadag
Ардчилсан Солонгос Монгол улс 2ийн ялгаа.Баярцогт,Баяр,Элбэгдорж,Сайханбилэг,Дэлгэрсайхан нарыг Ардчилсан Солонгос руу илгээж ямар ял ,шийтгэл өгөхийг асууя.
umardaas umnud ryy zugtaasan dyrvesen irged 100% beltgegdsen tagnuuluud bdgiig umnudiin tagnuuliin alba hyleen zuvshuursun shyyde
Hooson baisan ch erh chuluutei bh heregtei
Hetsvv ch uls oron ymdaa ard tvmniih ni bodit amidral mash hvnd bdg gesen