СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв нүүж, Сүхбаатар дүүрэгт байрлаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тушаалаар “Лицензийн төв” нэртэйгээр байгуулагдсан юм. Энэ үеэс Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Доржийн гудамж “Иргэн таны төлөө төв” буюу Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо Бүртгэл Хяналтын төв нэртэйгээрээ үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Тус төв нь Монгол Улсын болон цагдаагийн байгууллагын хэмжээнд “Жолоочийн бүртгэл, мэдээллийн /TPS/ сан”, “Галт зэвсгийн бүртгэлийн нэгдсэн сан”, “Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн /SAS security agency services/ сан”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”, “Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн мэдээллийн сан”, “Цахим архивын сан” зэрэг 6 төрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөн явуулдаг.

Иргэд та бүхэн Бүртгэл хяналтын төвөөр үйлчлүүлэхдээ энэ хаягийн дагуу очиж үйлчилүүлнэ үү? 

Харилцах утасны дугаар: 70191515

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.98.77.4

Жолооны түр үнэмлэх олгож болдоггүй юм уу Хөдөө орон нутаг гэхээрээ л хэтэрхий удаан хэвлэлтэнд орж, E-Mongolia шивэлт хийгдэх юмаа. Шалгалтаа өгсөн өдрөөс хойш 2 сар болж байна ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.