СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол дахь Цагаан хэрмийн бүрэн бүтцийг анх удаа тогтоов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Дундад зууны долоон гайхамшгийн нэг гэж үздэг Цагаан хэрмийн Монголын нутаг дэвсгэрт орших, 737 км урт “Чингис хааны хана” нэртэй байгууламжийн бүтцийг эрдэмтэд анх удаа бүрэн дүрслэн гаргалаа.

Цагаан хэрмийн "Хойд шугам" хэмээн нэрлэгддэг нэг хэсэг нь голдуу Монголын нутаг дэвсгэрт байдаг ба зарим хэсэг нь Орос, Хятадын газар нутагт байдаг байна. Энэ хэсгийг 11-13-р зууны хооронд барьсан аж.

Эрдэмтэд дрон ашиглан хананы бүтцийг агаараас харан, хананы жижиг хэсгийг нарийвчлан судлах ажлыг гүйцэтгэжээ. гэнэ.

“Ханын талаар хийсэн бидний дүн шинжилгээгээр уг байгууламж нь том армийн довтолгоо юм уу, суурин газрын нүүдэлчдийн дайралтаас хамгаалах зорилгоор баригдаагүй болох нь тогтоогдсон. Харин энэхүү бүтэц нь нүүдэлчид ба тэдний мал сүргийн хөдөлгөөнийг хянаж, удирдах үүрэгтэй байсан гэж үзэж байна” хэмээн судалгааны ахлах, Иерусалимын Еврей их сургуулийн Гидеон Шелач-Лави тайлбарлалаа. Түүнчлэн тэрээр “Бидний судалгааны дагуу эдгээр хананууд бүгд цэргийн бүтэц гэсэн таамаглалыг хаях хэрэгтэй” гэж нэмж хэлэв.

Археологичид “Хойд шугам”-ын үндсэн үүргийг тодорхойлохын тулд Йелийн их сургууль болон Монголын шинжлэх ухааны академийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан байна. Тэд ханын дагуу хоорондоо тус тус 30 км-ийн зайтай баригдсан 72 жижиг байгууламжийг тогтоосон аж. Археологичдын гаргасан судалгаанд “Энэ нь ханыг нэг удаагийн, зохион байгуулалттай үйл ажиллагааны явцад барьж байгуулсан гэсэн үг юм. Магадгүй Кидан буюу Их Ляо улсын үед баригдсан байх” гэжээ. Зүүн Азийн Кидан улс нь манай эриний 907-1125 онд оршин тогтнож байсан бол Чингис хаан манай эриний 1162-1227 оны хооронд амьдарч байсан юм.

Эх сурвалж: Fox News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
98.206.15.23

End tendehiin tuuh, oldvoriin hulgaich nariig tsugluulj mongoliin shoroog une tulburgui uhuulj etsest n mongoliin geh yumgui tuuh zohiolgood delhiid taraalgaad baih shaardlaga bna uudaa..Arheologogiin bagiinhan mongoloos busad orond maltlaga hiisen bol mash ih tulbur tulj , udur uduriin ajil n limit, controltoi baidag bol nanaid denduu duraaraa aashilj, mash ih ertenii oldvoruud burtgelgui hulgaigaar hil davdag.Uund manai ih surguuliud,bagsh nar, shinjilgeenii bagiinhan ch hutgalddag.

Зочин
4 жилийн өмнө
66.181.179.125

Энэ ёстой худлаа хятадуудын захиалгаар хийсэн судалгаа бна

анж
4 жилийн өмнө
103.80.210.104

өртөө хэл хүргэх зам байсан гэж ойлгодог юун хятадын цагаан хэрэмтэй холбож гарчиглаад тэнэг авцалдаа муутай юм бичдэг сэтгүүлч вэ. мэдээллээ сайн хянаж боловсруулж утга агуулгаа гаргаж чаддаггүй юм уу

Зочин
4 жилийн өмнө
202.131.243.186

мал сүрэг н орчихлээр н манайхан далимдуулаад дайрсаар байгаад яалгаагүй хашраацын бишүү

Зочин
4 жилийн өмнө
59.153.87.49

Еврейчүүдийн судалгаа юм байлгүй дээ яаж ийм юм бичдэг бна

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.43

Ямар мал нь хятадын цагаан хэрэм монголын газар нутагт байгаа гэж бодож байдаг байна. Бид хятадын нутагт амьдраад байгаа юм уу.. Гадны гар хөл болсон тэнэгүүд зайлаарай. ..

oyun
4 жилийн өмнө
202.9.40.24

yasan yum meddeggui humuus be ter chin Ogoidei haan an goroo hiih gej busdaas harmalj baiguulsan dalan horoo yum shuu dee ter ooroo ch gesen helsen 3 n muu uiliin mini neg gej yasan yum meddeggui mal shig erdemted be gadnii ugeer l yabj bdag adgiin muu bi medeed helj bna Chingisiin dalan gedeg ni tiim uchirtai

Zochin
4 жилийн өмнө
202.131.240.170

Tsagaan hermiig manai ovog deedsees aisandaa hytduud barisan shuu dee. odoo ene muusain hytduud tuuh guivuulah gj uzej bn.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.