Чингэлтэй дүүргийн гуравдугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт энэ сарын 07-ны өдөр 16.40 цагийн үед зургадугаар давхраас эхлэн гал гарч, үлэмж их хэмжээний хохирол учраад байгаа.
Уг хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон гарч, энэхүү обьектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм.
Одоогийн байдлаар тус гал гарсан обьектод цагдаагийн байгууллагаас 20 мөрдөгч, прокурор, шинжээч, мэргэжлийн хяналтын байцаагч, “Номин холдинг” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг харилцагч, түрээслэгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг гурав дахь өдрөө зохион байгуулж байгаа юм байна.
Гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулсны дүнд 1-5 дугаар давхар хүртэл бүх үзлэг, шалгалтыг хийж дуусгаад байгаа бөгөөд өнөөдөртөө багтаан зургадугаар давхрыг шалгаж дуусгах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.