СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Оросын нэрт жүжигчин Михаил Ефремов согтуугаар жолоо барин, хүний аминд хүрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын нэрт жүжигчин Михаил Ефремовын согтуугаар жолоо барьж, гаргасан зам тээврийн ослын улмаас бэртсэн эрэгтэй нас барсан талаар “ТАСС” агентлаг мэдээллээ.

Осол өчигдөр шөнө Москвагийн төв хэсэг дэх Смоленская талбайн орчим гарсан байна. Ефремов өөрийн Jeep Grand Cherokee автомашинаа жолоодож байхдаа согтуу байсан бөгөөд эсрэг эгнээ рүү орон, Лада машинтай мөргөлджээ. Жүжигчин өөрөө хүнд бэртэл аваагүй ба одоогоор саатуулагдаад байна. Түүний эсрэг "Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Харин Лада дотор байсан 57 настай интэрнет дэлгүүрийн хүргэлтийн ажилтан хүнд гэмтэн, эмнэлэг рүү хүргэгдсэн. Харамсалтай нь тэрээр удалгүй нас барсан болохыг орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ.

Нэрт жүжигчинд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл ангид заасны дагуу 5-12 жилийн хугацаагаар хорих ял оноож магадгүй байна.

Эх сурвалж: rambler.ru

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.