СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сөрөг бодол сэтгэцийн олдмол эмгэг үүсгэдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Танд үе үе сөрөг бодол орж ирэн, угийн гутранги хүн мэт санагддаг уу? Аливаа зүйл үргэлж ямар нэгэн байдлаар дутуу дулимаг санагддаг хүн бол энэ нь таны сэтгэл санаанаас гадна тархины үйл ажиллагаанд муу гэдгийг судалгаагаар нотолжээ.

Саяхан хийсэн шинэ судалгаагаар байнга сөрөг бодол төрж байвал энэ нь хожмын буюу өтөл насанд сөрөг үр дагавартай ажээ. Таны тархин дахь танин мэдэхүйн үйл явцыг буруулж, Алцгеймерийн өвчин үүсгэдэг хоёр төрлийн хортой уургийг бүрэлдүүлдэг байна.

Судалгааг хийсэн гэжээ.

Тухайлбал өнгөрснөө эргэцүүлэн бодож санаашрах, харамсах, ирээдүйд санаа зовних зэргээр байнгын дадал болсон сөрөг бодлуудыг хоёр жилийн хугацаанд 55-аас дээш насны 350 гаруй хүн дээр ажиглажээ. Томографи шинжилгээнд хамруулахад тэдгээрийн 1/3 нь тархины сэтгэцийн олдмол эмгэгийн хамгийн нийтлэг төрөл Алцгеймерийн өвчнийг үүсгэдэг хоёр төрлийн тау, бета амилойд уургуудыг агуулах болсон байна.

Тодруулбал сөрөг бодолд илүү их хугацаагаар автдаг хүмүүст дээрх уургийн нийлэмжүүд их хэмжээтэйгээр ялгарчээ. Уг судалгааг цаашид үргэлжлүүлж нарийвчлах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзсэн байна.

. Өөрөөр хэлбэл эерэг хүний зүрхний ажиллагаа илүү сайн байдаг ажээ.  Зүрх судасны үйл ажиллагаанаас гадна дархлааны систем сайжирч, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зөв хооллох, амьсгалын эрхтэний үйл ажиллагааг дэмжих зэргээр бие организмыг идэвхтэй, эрүүл байхад тусалдаг байна. Тиймээс эерэг, өөдрөг байна гэдэг эрүүл мэндэд тустай зуршил юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.