СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-06

Туул голд дахин нэг хүн живжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо,  Баянзүрхийн гүүрийн дэргэд “Туул” голд энэ сарын 5-нд 22 настай Ш живсэн гэх дуудлага иржээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн Ш /22 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Туул” голоос гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ууганбаяр ахалсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Түүнчлэн энэ сарын 1-нд 41 настай эрэгтэй Баянзүрхийн гүүрийн дэргэд “Туул” голд живсэн ажээ. Иймд ард, иргэд гол усанд орохгүй байхыг зөвлөж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.