СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын цахим спортын нэрт тамирчин 23 насандаа чөлөөнд гарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын цахим  спортын хамгийн алдартай тамирчдын нэг .

Жиан Зихао 2012 оноос хойш мэргэжлийн тоглоомчин болж “Uzi” нэрийн дор Домогт лигт тоглож эхэлсэн байна. Нэрт тоглоомчин Хятадын цахим сүлжээ Weibo дэх таван сая дагагчдаа цахим спортоос гарч байгаа гэдгээ мэдэгджээ.

Цахим тоглоомонд донтох үзэгдэл нь Хятадын эрх баригчдын толгой өвтгөсөн асуудал бөгөөд бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн хүндрэл үүсгэдэг хэмээн эрх баригчид сэрэмжлүүлдэг юм. Тус улсад өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн 18 нас хүрээгүй хүүхдүүдийг цахим тоглоом тоглохыг хязгаарласан байдаг. Насанд хүрээгүй хүүхдүүдийг оройн 22:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл тоглохыг албан ёсоор хорьжээ.

Зихао цахим хуудсандаа “олон жил хөдөлгөөнгүй сууснаас болж хэт таргалж, маш их сэтгэл санааны гутралд орсноос гадна хоёрдугаар зэргийн чихрийн шижин өвчтэй болсон. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн байдал өмнөх шигээ сайн байхаа больсон. Эмч надад хэрэв энэ хэвээрээ үргэлжилбэл илүү хүнд асуудлууд үүснэ гэж хэлсэн. Намайг өнгөрсөн хугацаанд дэмжиж байсан фенүүд, хамтрагчдадаа баярлалаа” хэмээн бичжээ. Тэрээр эрүүл мэндийнхээ төлөө эм ууж, дасгал хөдөлгөөн хийж, ажлынхаа хувиарийг сольсон ч дээрдээгүй байна.

Түүний мэдэгдлийн доор 300,000 гаруй шүтэн бишрэгч нь сэтгэгдэл үлдээж, #UziRetires буюу Uzi тэтгэвэрт гарлаа гэсэн хаштагийг 600,000 хүн хэрэглэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.