Монгол улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 186 болсныг өчигдөр зарласан. Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар шинээр таван тохиолдол илэрсэн, харин таван хүн нэмж эдгэрэн, сувилал руу шилжсэн сайхан мэдээг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өглөө. Ингээд илэрсэн нийт тохиолдол 191, эдгэрсэн иргэдийн тоо 70 болов.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
-Дэлхийн 216 оронд нийт 6 сая халдварын тохиолдол илэрч, 392 мянган хүн нас баржээ. Улмаар нийт 3 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт дэлхийд 125 мянган хүн халдвар авч, 5000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8800 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 39-138-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 138, Тувад 76 тохиолдол илэрч, нийт тохиолдол 1297 болж, дөрвөн хүн нас бараад байна.
Манай улсад 12 хүн ажиглалтад шинээр орлоо. Мөн 288 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 1,530 хүн ажиглалтын байранд байна. Эдгээр иргэдэд 12 их эмч, ажилтан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Шуурхай 119 дугаарт 179 дуудлага ирэн коронавирусээс урьдчилан сэргийлэх эмнэлзүйн зөвлөгөө авсан байна. Мөн, гадуур иргэд амны хаалт зүүх нь багассан байгааг онцолж, хил залгаа ОХУ-д халдвар эрчимтэй тархаж байгаа тул сонор сэрэмжтэй байж амны хаалтаа тогтмол зүүхийг анхаарууллаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-2020 оны зургадугаар сарын 4-нд улсын хэмжээнд дөрвөн лабораторид 715 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 710 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин таван хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Эдгээр иргэдийн дөрвөн нь оюутан, нэг нь ОХУ-аас хүнс зөөдөг ачаа тээвэрийн жолооч байна. Мөн таван иргэн эдгэрч, дараагийн шат руу шилжсэн сайн мэдээтэй. Ингэснээр батлагдсан тохиолдол 191 болж, эдгэрсэн 70, эмчлэгдэж буй 121 иргэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.