- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдрийг жил бүр бүх нийтээр амрах баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Хамаг амьтныг энэрч, нигүүлсэх сэтгэлээр хандан өнгөрүүлэх учиртай бөгөөд энэ өдөр хийсэн буян мянга, түм дахин арвижна гэж үздэг.
Цар тахалтай холбоотойгоор Гандантэгчинлэн хийдийн зүгээс Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан хурал номын арга хэмжээг онлайнаар зохион байгуулна. Үйл ажиллагааг телевизүүдээр шууд дамжуулна, мөн фейсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой юм.
Бурхан багшийн Их дүйчин өдрийг доор дурдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлцгээхийг уриалж байна.
Эл өдөр бие, хэл, сэтгэлээр үйлдэх нүглийг тэвчин, буян хишгийн үйлд бие, сэтгэлээ зориулах хэрэгтэй. Эцэг, эхийн ачийг санах, эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэн, гомдоосон бол өршөөл уучлал гуйгаарай.
Мөн мод тарьж, байгаль орчноо хамгаалан, ядуу, өвчтэй зовлонтой, хүмүүст эд зүйлсийн өглөг өгвөл зохистой. Бясалгал үйлдэж дотоод сэтгэлээ ариусган архи, тамхи аливаа хорт идээ, ундаа хэрэглэхгүй байж цагаан хоол хүртвэл зохилтой байдаг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ