Өвчин намдаах зорилгоор багагүй хэрэглэж монголчууд бидэнд хэдийнээ танигдсан Ибупрофен эмийг коронавирусийг эдгээхэд тустай байж магадгүй гэж үзэн туршиж эхэлжээ.
Их Британийн Лондон хотын Гайс болон Гэгээн Томасын эмнэлэг, Хааны коллежийн хамтарсан багийн эрдэмтэд Ибупрофены коронавирусийн халдварын үед үзүүлэх нөлөөнд ихээхэн найдлага тавьж байна. Уг эмийн үрэвслийн эсрэг болоод өвчин намдаах үйлчилгээ нь амьсгалахад тулгарч буй өвдөлт, хүндрэлийг багасгана хэмээн таамаглаж байна.
Үүгээр зогсохгүй Ибупрофен нь өвчтөнүүдийг амьсгалын аппаратанд орохоос урьтсан хямд төсөр, өртөг зардал багатай эмчилгээнд багтаж магадгүй гэжээ. Туршилтад орж буй өвчтөнүүдийн тэн хагас нь уг эмийг нэмэлтээр ууж хэрэглэх ажээ.
Амьтан дээр явуулсан судалгаа, туршилтаас харахад Ибупрофен нь коронавирусийн үед илэрдэг зовиур, хөндүүрийн нэг болох амьсгалын замын цочмог хам шинжийг бууруулах магадлалтай юм.
Ковид-19 цар тахал тархсан эхний үед уг эм нь халдварын шинж тэмдгийг бууруулдаг тул уух шаардлагагүй хэмээн зөвлөж байжээ. Харин Францын Эрүүл мэндийн сайд Оливер Веран үрэвслийн эсрэг эмийг өвчтөнүүдэд санал болгохын оронд парацетамол хэрэглэхийг зөвлөжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.