Коронавирусийн халдварын голомт болоод байсан Европын улс орнууд царцсан эдийн засгаа сэргээхийн тулд хорио цээрээ сулруулж эхэлсэн билээ. Халдварын тархалт өндөр улс орнуудын нэг Итали эцэст нь хилээ нээж Европын бусад улс орнуудаас жуулчдыг өнөөдрөөс эхлэн хүлээж авч байна.
Мөн улсын доторх хөдөлгөөний хязгаарлалт, зорчин явах хорио цээрийг арилгаж иргэд өөр муж хотууд руу чөлөөтэй аялах эрхтэй боллоо. Италийн Засгийн газар улс оронд нь ирсэн аялагч жуулчдыг 14 хоногийн турш тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн байна.
Тус улсад коронавирусийн халдварын 230,000 орчим тохиолдол илэрч, 33,500 иргэн нас барсан юм. Эдийн засгийн дийлэнх хувийг аялал жуулчлалын салбараас олдог ч хорио цээрийн улмаас бүхэлдээ зогсонги байдалтай байсан. Харин халдварын тархалт саарсан учир хэд хоногийн өмнө түүхэн дурсгалт, аялал жуулчлалын газруудыг эргэн нээжээ.
Ерөнхий сайд Жузеппе Конте өнгөрсөн тавдугаар сард хийсэн мэдэгдэлдээ хорио цээрийг арилгаснаар тооцоолсон эрсдэл хүлээж байгаа бөгөөд халдварын тархалт дахин нэмэгдэж болзошгүй тул бэлэн байх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Estoi tsairna gedeg l ene baihdaa. Tiishee l aylj bolohgyu shuu mongolchuudaa