СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин: ОХУ-ын эдийн засаг ирэх долоодугаар сараас сэргэж эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг ирэх долоодугаар сарын эхээр хэрэгжүүлэх тушаал өглөө.

Ерөнхий сайд Михаил Мишустинтэй хийсэн уулзалтынхаа үеэр тэрээр энэхүү төлөвлөгөөний төслийг өмнөх өдөр нь Засгийн газраас хүлээн аван, урьдчилан уншиж танилцсан гэдгээ хэлжээ. Тэрээр “Хүлээн авсан бичиг баримтад үндэслэн хэрэгжүүлж болно” гэв.

Путин мөн хөнгөн үйлдвэрийн, макро эдийн засаг, төсвийн төлөвлөлт зэрэг тодорхой салбаруудын талаар уулзалтууд хийхээр төлөвлөөд байгаагаа онцолсон байна. .

Ерөнхийлөгч В.Путин үргэлжлүүлэн "Гол нь энэ ажил тасралтгүй үргэлжлэх нь чухал. Тогтвортой сэргэлтийн төлөө энэ оны хоёрдугаар хагас гэхэд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, иргэдийн орлогод үр дүнтэй дэмжлэг үзүүлсэн байх хэрэгтэй" гэлээ.

Уулзалтын үеэр Мишустин төлөвлөгөөний үндсэн параметрүүдийг Путинд танилцуулжээ. . Эхний шат нь нөхцөл байдлыг тогтворжуулах, иргэдийн орлогын асуудал улам доройтохоос урьдчилан сэргийлэх зорилготой байх ба энэ оны гуравдугаар улирал дуусахаас өмнө хийгдэх аж. Хоёр дахь үе шатны хүрээнд 2021 оны хоёрдугаар улирлаас өмнө эдийн засгийн сэргээлтийг эцэслэн, ажилгүйдлийн түвшинг бууруулан, иргэдийн орлогыг 2019 оны үзүүлэлттэй тэнцэх түвшин хүртэл дээшлүүлэх арга хэмжээ явагдана. Харин гурав дахь шат буюу 2021 оны гурав, дөрөвдүгээр улиралд Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг харна гэж найдаж байна.

Уг төслийн . Түүний үзэж буйгаар төлөвлөгөөний хоёр дахь шатны төгсгөлд ОХУ-ын эдийн засгийн өсөлт хямралын өмнөх түвшнээс дээгүүр байх гэнэ.

Эх сурвалж: rbc.ru

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.