Коронавирусийн улмаас хоёр сар гаруйн хугацаанд хаалттай байсан АНУ-ын Калифорни мужийн Санта Анита морин тойруулга эргэн нээгдэж, Макс группын Ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач Д.Ганбаатарын “Монголын домог” хүлэг түрүүлжээ. Алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан нэг дугаартай “Монголын домог” түрүүлснээр 768,132 ам.долларыг эзэндээ авчирсан байна.
Их насны хурдан хүлэг өнөөдрийг хүртэл 40 гаруй удаа гараанаас гарч, долоон удаа түрүү магнайд уралдаж, нийт 2,678,490 ам.долларын бооцоо хожсон байдаг ажээ.
Алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулж байсан Д.Ганбаатарын “Mongolian Groom” буюу “Монгол адуучин” хязаалан насны хурдан хүлэг Breeders’ Cup дэлхийн аварга шалгаруулах морин уралдааны сонгомол, дээд шатанд гараанаас гарсан ч харамсалтайгаар бэртэж, хөлөө хугалсан явдал хагас жилийн өмнө тохиож байсан юм. Энэ явдал Санта Анитад дахин морь уралдуулах эсэхийг шийдэх хүртэл олны анхаарлыг татаж, уяач Э.Ганбат уучлалт гуйсныг livetv.mn сайт нийтэлсэн билээ.
Эх сурвалж: Race Net
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монголын намхан одой морио уралдаанд оролцуулж онигоо болов оо. Зүгээр наад америк морио уралдуул.