-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоох үүрэг өглөө-
Энэ сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно байрлах барилгын хажуугийн усанд халианд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн үйл явдал болсон.
Эдгээр дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлууд хөвгүүд байсан юм. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийллээ.
Улмаар Улсын Онцгой комиссын даргын зүгээс нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудад аюулгүй байдал хангах, хараа хяналтаа чангатгах үүргийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт
өглөө.
Түүнчлэн талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэл өглөө.
Осол болсон өдөр хүүхдүүд 10 уулаа явж байсан юм. Газар дээр нь хамт байж үйл явдлыг нүдээр харж байсан 6 хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдалд онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаныханд даалгав гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ebiidee hairan urs mini tor ingehees yahab ter laitai kompanias ar gert ni adgalaad bair abch ogch basand hurtel ni tetgemj oguulj ter kompaniig haaayaaaa Narantuyag shorond hataaaa
Хэцүү дээ хэцүү 4н 4 бяцхан сайхан охидоо ч мѳн галын аюулд алдаж хохирлоо. Хүүхдийн амь нас гэдэг ѳнѳѳ үед баталгаагүй зүйл болж. Эцэг эх нь ямар их шаналж байгаа бол доо . Бид ч гэсэн үнэхээр хэцүү бэрх ѳдрүүдийг даван туулж байнаа. Ум ма ни бад мэ хум
Монгол улсын Онцгои баидал Одоо сэрэх Хүнии амь насыг эрсдэл оруулахаас нь өинө анхаарах Цаг зөндөө бгаа шүү Үхээд бурхан болсоны дараа бишээ Саид Энхтүвшин Гуаи Одоо гадаадад Бгаа ард иргэдээ Мөн яааралтаи хилээ нээж оруулаачээ Үхсэн хоинон нь бас ар гэрт нь эмэгнэл илэрхиилээд явавааа Бид үхэх юм бол Энхтүвшин саидаас амь насаа нэхэн шүү
энэ хүүхдүүдийн гэрийн ойролцоо тоглож наадах талбай, усан оргилуур, хиймэл цөөрөм байсан бол эд нар маань хулгайч нарын ухсан нүхний уу с руу явахгүй л байсан шүү дээ Хүрэлсэх, хүрэлбаатараа, амарсайхан нараа