ОХУ-д халдварын эрч өндөр хэвээр байна. Өчигдөр Увс аймгийн Давст сумаас 2 иргэн ОХУ-ын Тува руу морьтой нэвтэрч буцаж орж ирэхдээ саатуулагдсан. Увс аймагт тусгаарлагдаад байна. Тэдгээр хүмүүс ямар ч амны хаалт зүүгээгүй байжээ.
ЭМЯ-аас дотоодын аялагчдад зориулж зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн дагуу хил орчмын нутгаар аялахдаа тухайн хил залгаа орныхоо өвчлөлийн байдлыг мэдэх шаардлагатай.
БНСУ-д эмнэлгээс гараад гэрийн тусгаарлалтад байгаагүй хүнд 2 жилийн хорих ял оноож байна. Гэтэл манай улсын иргэд өвчлөл гарсан улс руу зорчих, гэрийн тусгаарлалт байхгүй байх тохиолдол байна.
Өмнөд Америкийн 33 улсад 900 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. ОХУ-д үйлдвэрлэсэн эмийн эмнэлзүйн туршилт хийж буй бөгөөд уг эмийг хэрэглэсэн өвчтөний вирусийн үржил 4 хоногийн дотор зогсож байсан. БНХАУ-д 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр Дарханд 31 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 179 байгаагаас эдгэрсэн 44, эмчлэгдэж буй 135 хүн байна. Үүнээс 116 нь хөнгөн, 19 хүний бие хүндэвтэр байгаа бол 8-16 тав, жирэмсэн 3 эмэгтэй, чихрийн шижинтэй 1, элэгний хавдартай 1 хүн бий. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг өнөөдөр хийнэ.
Увс аймгийн хилээр ОХУ-ын коронавирусийн голомтой бүс нутаг болох Тува руу хил нэвтэрсэн нь хариуцлагагүй үйлдэл нь бидний таван сарын хөдөлмөрийг үгүй хийх эрсдэлтэй. Хүн бүр хариуцлагатай байж хичээх хэрэгтэй.
Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг авах ажлыг өнөөдөр хийнэ. Нэлээд олон хүний тусгаарлалтаас гарах хугацаа дөхөж байгаа юм.
Маргааш эх үрсийн баяр болох гэж байгаа тул хөл хориотой байгаа гэдгээ санаж, дэглэмээ сайн баримтлахыг ард иргэддээ зөвлөе. Амны хаалтаа зүүж, нимгэн бээлий өмсөх, гадуур явахгүй аль болоа гэртээ баяраа тэмдэглэхийг уриалж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өө ямар зөрүүд илжиг вэ.Энэ бол эх орон ард түмнийхээ эсрэг занал хийсэн санаатай дайсагнал хатуу шийтэг!!!
Хил зөрчлөө гээд буудчихад яахав дээ