ХБНГУ-ын Бонны их сургуулийн Вирус судлалын институтийн захирал Хендрик Стрик коронавирусийн эсрэг вакцин гарна гэдэгт эргэлзэж байна.
Тэрээр "ХДХВ-ийн эсрэг 500 гаруй вакциныг аль хэдийн боловсруулж, цөөн хэдийг нь туршиж үзсэн боловч аль нь ч үр дүнд хүрээгүй шүү дээ" гэжээ.
Стрик мөн коронавирусийн эсрэг вакцин хэзээ ч ирэхгүй байж магадгүй гэдэгт хүмүүс бэлтгэлтэй байх хэрэгтэй. Вакцин гарах хугацааг товлосон мэдээллүүд хөнгөн таамаглал төдий гэсэн байна.
Гэсэн хэдий ч тэрээр вирусийг хяналтад авах боломжтой хэвээр гэж үзэж байгаа ба тархалт эргэн дэгдсэн ч Герман улс дахин давж гарж чадна гэжээ. "Дэгдэлт ирэх намар илүү давтамжтайгаар, урьдаасаа өөр байдлаар тохиолдож магадгүй. Гэхдээ энэ хоёр дахь давлагаа биднийг бүрэн цөхрөөн, ялна гэдэгт би итгэхгүй байна" гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: thelocal.de
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маск маск бас дахин маск
Муу амтай үхвэл таарсан новш вэ
Хүүкээ сонсоорой.Энэ бол мэрэгжлийн хүний үг.анхаарах хэрэгтэй