- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр аргын тооллын 2020 оны 6-р сарын 5-ны өдөр тохиож байгаа бөгөөд “ЭНЭРЛЭЭР НЭГДЭЖ, ЭВЭЭР БҮТЭЭЕ” уриан доор явагдана.
Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг дэлхийн бурханы шашинт улс орон баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдрийг үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг юм. Мөн 1999 оны 12 сарын 15-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолоор Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан билээ.
Монгол улс Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Бурханы шашинт бусад орны жишгээр баяр амралтын өдөр болгох хуулийн төслийг 2019 оны 12 сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхийн саналаар баталж, нийтийн баяр амралтын өдөр болгосон юм.
Энэ жилийн Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн баярыг тэмдэглэх ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг 2019 оны есдүгээр сараас хойш энэхүү баярт бэлдэж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.