СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн ХЭН НЬ ХЭН БЭ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 04 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, ХЭҮК-нд нэрээ дэвшүүлсэн 24 хүнд анхан шатны шалгаруулалт хийгээд 19-ийг шигшиж үлдээснээ олон нийтэд зарлалаа.

ХЭҮК-ын гишүүний 5, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн  гишүүний 1, нийтдээ 6 орон тоонд нэр дэвших материалаа өгөөд эхний шалгуурыг даваад байгаа 19 хүний 6 нь ХЭҮК-т өдгөө ажиллаж байгаа хүмүүс байна.

Ингээд эхний шалгуурыг даваад байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг өөрийнхөө мэдэх хэмжээнд уншигч та бүхэндээ хүргэе.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Х.Мөнхзул

Хэрвээ би андуураагүй бол ХЭҮК-ын Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Хүрэлбаатарын Мөнхзул ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр ХЭҮК-ын референт, ахлах референт, хэлтсийн дарга, Ажлын албаны даргын албыг гүйцэтгэж байсан туршлагатай.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Г.Агар-Эрдэнэ

ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Ганхуягийн Агар-Эрдэнэ. Хэдийгээр насны хувьд залуу боловч хүний эрхийн чиглэлээр маш өндөр түвшинд мэргэшсэн цөөн хүмүүсийн нэг.

"Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ассоциаци" олон улсын байгууллагаас 2014-2016 онд Ази Номхон далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын дунд "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгож ажиллуулах тухай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголоос тэнцсэн хоёр хүний нэг нь.

Өмнө нь Үндсэн хуулийн цэцэд референт ахлах референтээр ажиллаж байгаа 2010 оноос өнөөг хүртэл ХЭҮК-т ахлах референт, хэлтсийн даргын албыг эрхэлж байгаа. Хүний эрхийн судалгаа, сургалт, эрүү шүүлтийн эсрэг чиглэлээр илүү мэргэшсэн.

Зан төлөвийн хувьд эгэл даруухан, ноён нуруутай, ажил мэргэжилдээ эзэн болж чадсан залуусын төлөөллийн нэг.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Энхболд

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр чихэнд сонсогдох, нүдэнд харагдахуйц ажил, судалгаа хийсэн Б.Энхболд гэж хүний талаар би лав огт сонсоогүй. Гүүглээс Б.Энхболд гэж хайхаар ХСИС-ийн  Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй,криминологийн тэнхимийн эрхлэгч,  цагдаагийн хошууч, Батзэвэгийн Энхболд гэдэг илэрц гарч ирлээ. Бодвол мөн биз.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Ш.Цогбаатар

Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Шаравнямбуугийн Цогбаатар өөрийнхөө нэрийг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлж. Яг энүүхэндээ гэж хэлэхэд ХЭҮК-ын гишүүнд цагдаа хүчний байгууллагынхан орж ажиллахыг би эрс эсэргүүцдэг. ХЭҮК гэдэг байгууллагын үндсэн чиг үүрэг нь прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тагнуул, АТГ зэрэг хүчний байгууллагын ажилтнуудаас жирийн иргэдийг хамгаалах шүү дээ. Төрийн махны машин буруу ажиллаад эхлэхээр жирийн иргэдийг яаж харгислаж, тамлаж, эрүү шүүлт тулгаж, хилс хэрэг хүлээлгэж болдгийг бид Б.Содномдаржааг яргалж буй камерын бичлэгээс хангалттай үзсэн. Цагдаад насаараа ажилласан хүний цагдаагийнхаа эсрэг ажиллаж, тэдэнтэй хариуцлага тооцно гэдэгт би лав итгэхгүй.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч П.Оюунчимэг

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн болгох нь бүү хэл тэр байгууллагын босгыг алхуулж болохгүй жигшүүрт хүн. Энэ хүн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө эзэмшилд байдаг “Жи би эс импекс” ХХК-ийнхаа “Хабу” зочид буудалд тайчих үзүүлбэр үзүүлдэг, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж мөнгө олсоор ирсэн хүн. ХЭҮК-ын гишүүн болсон цагаасаа эхлэн аливаа сургалт арга хэмжээ, шинэ жилийн цэнгүүн, тэмдэглэлт өдрийг тохиолдуулсан аливаа үйл ажиллагааг “Хабу” зочид буудалдаа зохион байгуулж, ХЭҮК-ын төсвөөс чамгүй их мөнгийг сааж бэлжсээр ирсэн хүн шүү дээ. Ер нь яаж ч бодсон охидын биеийг үнэлүүлж, тэднийг ёс бус үйлдэлд татан оролцуулж, садар самуунд уруу татаж мөнгө хийдэг хүн охид эмэгтэйчүүдийг эрхийг хамгаална гэж байхгүй.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч З.Өнөржаргал

ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ахлах референт Загдаагийн Өнөржаргал. ХЭҮК-т хамгийн олон жил ажиллаж байгаа шилдэг референтүүдийн нэг. Сүүлийн 10-аад жил хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр дагнан мэргэшиж, хөдөлмөрлөх эрхийн маргаантай холбоотой маш олон судалгаа, сургалтуудыг хийж байгаа хүн.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Өнөрмаа

Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, судлаач, Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, доктор Бямбажавын Өнөрмаа. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр цөөнгүй өгүүлэл, нийтлэл бичиж мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж байсан.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч М.Гантулга

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророор ажиллаж байсан Мөнхөөгийн Гантулга бололтой.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Г.Наранбаатар

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Наранбаатар бололтой.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Т.Ихтамир

ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Тогоохүүгийн Ихтамир. ХЭҮК-т 2008 оноос референт ахлах референтээр ажиллаж байгаад 2015 оноос Гомдол хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Хүний эрхийг хангах, хамгаалах, тэр тусмаа хууль хүчний байгууллагууд хүний эрхийг зөрчиж буй үйлдэлтэй мятрашгүй тэмцсээр ирсэн хүний эрхийн зүтгэлтэн. ХЭҮК-оос хийж буй аливаа хяналт шалгалтуудын бараг 80 хувийг Т.Ихтамир дарга гардан гүйцэтгэдэг. Шилдэг залуу боловсон хүчнүүдийн нэг.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Баттулга

“Социалист туршилтад 70 жил” номын зохиогч, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б.Баттулга бололтой.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Нармандах

“Үндсэн хуулийн өөрчлөлтийн эргэн тойронд” номын зохиогч, судлаач Б.Нармандах бололтой.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Энхцэцэг

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлжээ. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлснээр хүний эрхийг хамгаална гэж тэрбээр үздэг. Тэрбээр өөрийнхөө удирддаг хүрээлэнгээр дамжуулан иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх таван жилийн турш үргэлжлэх хоёр үе шаттай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хүний эрхийн төлөө цогтой, тууштай, хамгийн гол нь үр нөлөөтэй тэмцэж байгаа шилдэг залуусын төлөөлөл.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Ж.Хунан

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан. Төр, эрх зүйн ухааны магистр, Ёотвэш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль, Унгар улсын Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Шилдэг боловсон хүчний нэг.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Г.Нарантуяа

Олон улсын эрх зүйч (PhD), Австралийн Үндэсний Их Сургуулийн зочин судлаач Г.Нарантуяа ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр ХЭҮК-ын хаалттай байдал, хүний эрхийн зөрчилтэй холбоотой нийгмийг шуугиулсан асуудалд ХЭҮК дүйнгэ хөлдүү хандаж байгааг шүүмжилж, үйл ажиллагааг нь хэрхэн сайжруулах талаар маш олон санал санаачлагыг гаргаж байсан шилдэг залуусын төлөөлөл. Би андуураагүй бол Г.Нарантуяа нь ХЭҮК-ын Ажлын албаны даргаар цөөнгүй жил ажиллаж байсан.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Д.Сүнжид

Захиргааны эрх зүйн чиглэлээр асар өндөр түвшинд мэргэшсэн Монголын толгой хуульчдын нэг. Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр хамгийн үр нөлөөтэй ажиллаж чадах шилдэг хуульчдын төлөөлөл.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Д.Цэнд-Аюуш

"Монфемнет" хүний эрхийн үндэсний сүлжээний хуульч Дагвын Цэнд-Аюуш ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшээд байна. 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр нийтийг хамарсан үймээн дэгдэж, олон арван мянган хүнийг хомроголон баривчилж, тарчлан зовоож байх үед Д.Цэнд-Аюуш хуульч тэдний эрхийг хамгаалан тэмцэж, хууль зүйн туслалцаа үзүүлж байжээ. Харин тэгэхэд тухайн үед ХЭҮК-ын даргаар ажиллаж байсан Солонго гэх эмэгтэй долдугаар сарын 01-нд хүний эрх зөрчигдөөгүй гэх тайлбарыг хэвлэлээр өгч байсныг уншигчид санаж буй биз ээ. 

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Энхбаяр

Энэ хүний талаарх тодорхой мэдээлэл олдоогүй.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Ц.Адъяахишиг

ХЭҮК-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цээхээгийн Адъяахишиг. ХЭҮК-т хамгийн олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийн нэг. Хүний эрхийн сургалт, судалгааны чиглэлээр дагнан мэргэшиж, БДШХЭБХ-ийн даргаар ажиллаж байсан.

Эцэст дүгнэж хэлэхэд ХЭҮК-ын гишүүний 5, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн  гишүүний 1 нийтдээ 6 орон тоонд нэр дэвшиж буй 19 хүнийг тоймлон хэлбэл, ХЭҮК-оос 5, хууль бусаар тайчих үзүүлбэр үзүүлж, охидыг бэлгийн мөлжлөгт оруулах замаар мөнгө ологч 1, цагдаагийн байгууллагаас 2, прокурорын байгууллагаас 1, эрдэмтэн судлаач 9, хаана юу хийж явсан нь тодорхойгүй 1 хүн тус тус нэр дэвшжээ. 

ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг харахад биеэ үнэлэлт зохион байгуулагч, авлигач эмэгтэйгээс бусад бусад бүх нэр дэвшигч нь нэр цэвэр хүмүүс байна. Салбар салбартаа өөрийнхөө мөнчгөрөөрөө цойлж яваа бөгөөд насны хувьд залуу, өндөр мэргэшсэн хүмүүс байгаа нь юутай аз завшаан бэ?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (62)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.40

Yanhanii naimaajingaa jailuujee

ЗОЧИН
4 жилийн өмнө
64.119.23.217

ХАРИН ТЭР СОНИН БАЙНА

Эрдэнэбат. Хѳвсгѳл
4 жилийн өмнө
202.126.89.72

Цагдаа , прокурорт байсан хүмүүс итгэлгүй байна. Нэр дэвшигчдээс Т . Ихтамир л яха аргагүй мэргэжлийн тѳвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин байна. Тавигдаж буй мэрит зарчимд ч тэнцэх цорын ганц нэр дэвшигч байна. Би эрхээ зѳрчүүлж олон жил зовсон. Ихтамир л референт байхдаа гишүүн Оюунчимэгтэй хамтран зоригтой шударга ажиллан миний эрхийг хуулийн дагуу хамгаалж ѳгсѳн хүн. Хүнлэг энэрэнгүй , шударга хүнийг дэмжье

Д . Энхмандах. Хѳвсгѳл
4 жилийн өмнө
202.126.89.72

Маш сайн бүсгүй. Үнэний тѳлѳѳ найдвартай тэмцэж чадах хүн бол Т. Ихтамир л байна. Бүх шаардлагыг бүрэн хангасан мэргэжлийн боловсон хүчин мѳн

Balairagchaa
4 жилийн өмнө
202.55.188.33

Balairagchaa chi bagahaan darvalzaarai chinii yasniig chini humus medej bg shu

Chi
4 жилийн өмнө
202.126.88.224

Chi bas ih gudarsandaa elii mini

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.40

Хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч Т.Ихтамирыг дэмжиж байна.

Зочин
4 жилийн өмнө
108.59.0.39

Ихтамираа!!! Зээлсэн мөнгөө өгчих хэмжээний ёс зүйтэй байж л энэ ажлыг хийнэ шүү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.181.110

Яг үнэн. Бас шударгаар ёс зүйтэй өрсөлдөөчээ.

Эрдэнэчимэш
4 жилийн өмнө
66.181.161.11

Ихтамирыг дэмжиж байнааа

Зочин
4 жилийн өмнө
203.98.77.200

Хунан, Нарантуяа, Сүнжид, Энхцэцэг нарыг сонгоорой

Зочин
4 жилийн өмнө
199.249.230.120

Ганхуягийн Агар-Эрдэнэ бол үнэхээр мундаг шүү

ЭНХМАА
4 жилийн өмнө
64.119.24.192

ХЭҮК ГЭДЭГ БОЛ ХЭН ДУРТАЙ НЬ ОРЖ ДУРААРАА АВИРЛАДАГ ГАЗАР БИШ ЮМ ХҮНИЙ АМЬДРАЛ АХУЙГ ОЙЛГОДОГ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЯВЖ ЧАДДАГ ХҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ ХҮН ШҮҮЖ ХҮН БАЙААЦААЖ БАЙСАН ХҮМҮҮС БЯРАА МЭДМЭЭР ЮМ

ГАНЦООЖ
4 жилийн өмнө
64.119.24.192

ЭНД ОДОО АЖИЛЛАЖ БАЙСАН ДАШ ДЭЛЭГ МЭТИЙН ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ХУЛХИ ЮМНУУД ЗҮГЭЭР Л БАЙГААРАЙ

Зочин
4 жилийн өмнө
64.119.24.192

АЖИЛДАА ЭЗЭН БОЛЖ ЯВАА МУНДАГ БҮСГҮЙ ИХТАМИР ГЭЖ БАЙНА ШУДАРГА ТӨР ГЭЖ БАЙДАГ БОЛ ИЙМ Л ХҮМҮҮСЭЭ ДЭМЖЭЭД ГАРГААД ИРМЭЭР САНАГДАХ ЮМ ДАА . ЭНЭ БАЙГУУЛЛАГЫН ЗОВЛОН ЖАРГАЛ МЭДДЭГ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЯВЖ СУРСАН ИЙММ ЧАДВАРЛАГ ОЮУНЛАГ БҮСГҮЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Зочин
4 жилийн өмнө
64.119.24.192

ЧАДВАРЛАГ ОЮУНЛАГ БҮСГҮЙ ИХТАМИР НЭР ДЭВШИЖ ТӨР ЗАСАГ ШУДАРГА СОНГОХ БАЙХ ШАЛГУУР ГЭЖ ЮМ БАЙДАГ БОЛ ЭНЭ БҮСГҮЙ БҮХ ШАЛГУУРАА ДАВЖДЭЭ ИНГЭХЭД ИРГЭДЭЭС СОНГОДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

ГЭРЭЛТУЯА
4 жилийн өмнө
64.119.24.192

САЙН БАЙНА УУ ? ИХТАМИР ДЭВШСЭН БАЙНА ? АМЖИЛТ ХҮСЬЕ ШАЛГУУР ТАВЬСАН БӨГӨӨД ТҮҮНДЭЭ ТЭНЦСЭН ХҮНИЙГ АВАХ Л ГЭЖ Л БАЙГАА БОЛ ЭНЭ ОЮУНЛАГ ЧАДВАРЛАГ БҮСГҮЙГ СОНГОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ САНАГДААД БАЙХ ЮМ. МӨНЧИГРӨӨРӨӨ ЯВАА ХҮН ҮНЭНЧ ШУДАРГААР ЯВДАГ БОЛ ЭНЭ УДААД ИХТАММР СОНГОГДОХ БАЙХ

Зочин
4 жилийн өмнө
185.220.101.12

Ene Oyunchimeg gedeg balai avgai zailaa shalgah heregtei shudarga es haana yavan aa

Зочин
4 жилийн өмнө
51.75.144.43

Энэ оюунчимэг гэх хүүхэн яаж, ямар аргаар олон жил ХЭҮК-ийн гишүүний албанд байж чадсан юм бол, дахин бүү үзэгд.

Зочин
4 жилийн өмнө
104.244.76.189

дураараа янхан бэ! огцруулж шоронд явуул! Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж тамлаж байхад энэ хадагтай БААРАНД ОХИДЫГ ҮНЭЛЖ ЗАРЖ БАЙСАН гэнэ! ийм хүн байх уу!

Хадхүү
4 жилийн өмнө
202.9.46.251

Өнөржаргалын багшийн хувьд сайн мэднэ. Хамгийн тохирох хүн гэж бодож байна.

Зочин
4 жилийн өмнө
109.70.100.31

Болорсайхан гэдэг мундаг залуу байдаг тэр яагаад нэр дэвшээгүй юм бол?

Б.Болдтөмөр
4 жилийн өмнө
66.181.161.76

Т.Ихтамир гэх эмэгтэйд маш их баярлаж явдаг шүү. Мэргэжилдээ эзэн болсон хүн юм билээ

Зочин
4 жилийн өмнө
165.227.18.168

Оюунчимэг хүний эрхийн нэрээр хувиа борлуулж, довоо шарлуулснаас өөр юу ч хийгээгүй. Гол нь маш муухай хорчин эмэгтэй. Ямар ч сайн хүнийг газарт ортол нь доромжилж хов жив хөөцөлдөж явдаг. Ямар ичдэггүй хүн бэ энэ одоо.

Түвшээ
4 жилийн өмнө
165.227.18.168

ИХТАМИР ЧИНЬ ОЮУНЧИМЭГИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ. АЙМШГИЙН ХОВ ЖИВ ХӨӨЦӨЛДӨГЧ. ЗАХИАЛГААР БААХАН КОММЕНТ ХҮНЭЭР БИЧҮҮЛЭЭД, ӨӨРӨӨ БИЧЭЭД Ч СУУЖ БАЙЖ МЭДНЭ.

Зочин
4 жилийн өмнө
147.135.79.62

yostoi unen shu oyunchimeg awgain super doloogch. tamiraa dugeree gedeg sejgiin hoyor yum bgaa. gishuun boljihwol yag l o awgain yaw gesen gazar yawj suu gesen gazart ni suuj buh jigshuurt ajliig ni hiin deee

Зочин
4 жилийн өмнө
147.135.79.62

yostoi unen shu oyunchimeg awgain super doloogch. tamiraa dugeree gedeg sejgiin hoyor yum bgaa. gishuun boljihwol yag l o awgain yaw gesen gazar yawj suu gesen gazart ni suuj buh jigshuurt ajliig ni hiin deee

Зочин
4 жилийн өмнө
147.135.79.62

yostoi unen shu oyunchimeg awgain super doloogch. tamiraa dugeree gedeg sejgiin hoyor yum bgaa. gishuun boljihwol yag l o awgain yaw gesen gazar yawj suu gesen gazart ni suuj buh jigshuurt ajliig ni hiin deee

Зочин
4 жилийн өмнө
147.135.79.62

yostoi unen shu oyunchimeg awgain super doloogch. tamiraa dugeree gedeg sejgiin hoyor yum bgaa. gishuun boljihwol yag l o awgain yaw gesen gazar yawj suu gesen gazart ni suuj buh jigshuurt ajliig ni hiin deee

Зочин
4 жилийн өмнө
147.135.79.62

yostoi unen shu oyunchimeg awgain super doloogch. tamiraa dugeree gedeg sejgiin hoyor yum bgaa. gishuun boljihwol yag l o awgain yaw gesen gazar yawj suu gesen gazart ni suuj buh jigshuurt ajliig ni hiin deee

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.6

Би Ихтамирыг өмгөөлөгчөөр ажиллаж байх үед нь эрхээ хамгаалуулж байсан юм, та түүний хийсэн ажлыг үгүйсгэж чадахгүй л болов уу, та чинь харин өөрөө хүнийг элдвээр бичээд сууж бдаг олиггүй хүн юм биш үү

Т.Ихтамирийг Дэмжигч
4 жилийн өмнө
202.55.188.33

Ihtamir dargiin udirdlaga dor ajillaj ajildaa tentsehgui adluulj shivshigteigeer huugduj garsan humuus mer ser bainaa. Mun dotor ni hamt ajilladag araar ni muulj yvdag ataach nariig neg hoyor ni ta nar bololtoi. Hiisen yumtai huniig hiij chadah ajilgui huurhiilultei ataach nar darah gd ch amjihgui l baihdaa. Amjilt Togoohuugiin IKHTAMIRAA

Зочин
4 жилийн өмнө
23.129.64.209

tsagdaa prokurort ajillaj bsn huniig hezee ch komisst oruulj bolohgui. oyunchimeg chini prokuroriin bguulgaas heuk-t orson yargachin bhgui. hunii hairlah setgelgui horongo mongoor yalgaj haritsaad surjihsan hulgaich nariig heuk-t oruulj bolhgui shu

Зочин
4 жилийн өмнө
23.129.64.209

tsagdaa prokurort ajillaj bsn huniig hezee ch komisst oruulj bolohgui. oyunchimeg chini prokuroriin bguulgaas heuk-t orson yargachin bhgui. hunii hairlah setgelgui horongo mongoor yalgaj haritsaad surjihsan hulgaich nariig heuk-t oruulj bolhgui shu

Зочин
4 жилийн өмнө
23.129.64.209

tsagdaa prokurort ajillaj bsn huniig hezee ch komisst oruulj bolohgui. oyunchimeg chini prokuroriin bguulgaas heuk-t orson yargachin bhgui. hunii hairlah setgelgui horongo mongoor yalgaj haritsaad surjihsan hulgaich nariig heuk-t oruulj bolhgui shu

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.6

Т. Ихтамир мундаг бүсгүйдээ ажил, амьдралын өндөр амжилт хүсье.

Чаагий
4 жилийн өмнө
202.55.188.84

T.Ихтамир гэх энэ үнэн ч шудрагын туйл болсон эмэгтэйг дэмжиж байна.

Ch
4 жилийн өмнө
202.55.188.84

Hunii erhiin tuluu tuushtai temtsegch T.Ihkhtamir tanid amjilt husie taniig chini setgeleesee demjij bn

Зочин
4 жилийн өмнө
66.181.182.135

I

Зочин
4 жилийн өмнө
66.181.182.135

I

Зочин
4 жилийн өмнө
66.181.182.135

I

Чаги
4 жилийн өмнө
202.55.188.84

Тогоохүүгийн Ихтамир гэх энэ мундаг эмэгтэйг дэмиж б.на. хүний эрх хүчирхийллийн төлөө тууштай тэмцэгч танд амжилт хүсьё

Төгөлдөр
4 жилийн өмнө
202.9.46.220

Хамгийн боломжийн нь Ихтамир юм бна. Тв.гээр байнга ярилцлаганд орж бдагийг хараад зорьж очиж үнэгүй хуулийн зөвлөгөөг нэлээн хэдэн удаа авч бсан. Үнэхээр шударга бүсгүй санагдсан.

333
4 жилийн өмнө
64.119.26.168

Хүний эрхийн стандарт гэгчийг нэвт шувт судалсан хүн бол дрт Нарантуяа, жинхэнэ бодит эрхийг хамгаалж байгаа хүн бол Цэнд-аюуш. Ажлын албаныхан бол зүгээр гүйцэтгэгчид шүү. Шинэ салхи оруулаарай

Т.Ихтамирийг Дэмжигч
4 жилийн өмнө
202.55.188.33

Ihtamir dargiin udirdlaga dor ajillaj ajildaa tentsehgui hen gedgee taniulj shivshigteigeer huugduj garsan humuus mer ser bainaa. Mun dotor ni hamt ajilladag araar ni muulj yvdag ataach nariig neg hoyor ni ta nar bololtoi. Hiisen yumtai huniig hiij chadah ajilgui huurhiilultei ataach nar darah gd ch amjihgui l baihdaa. Amjilt Togoohuugiin IKHTAMIRAA

Ч.Сэмжидмаа
4 жилийн өмнө
64.119.23.217

Доктор Нарантуяа, Доктор Сүнжид,Б.Өнөрмаа, Д.Агар-Эрдэнэ, хуульч Цэнд -Аюуш нар ХЭҮК ийн гишүүн болдог бол би их сэтгэл хангалуун байна даа.Мэдээллийг ил тод болгож өгсөнд баярлалаа

Тунгалаг
4 жилийн өмнө
202.9.46.231

Шударгаар сонгогддог бол Хунан, Агар-Эрдэнэ, Нарантуяа, Сүнжид, Энхцэцэг гэсэн бүрэлдэхүүн байвал их зүгээр юм. Нэр цэвэр, мэдлэг, туршлага бусдаасаа илүү харагдаж байна. Оюунчимэг гэдэг хүн одоо болно доо. 2 удаа сонгогдсон, яг нийгэмд хэрэгтэй хийсэн юм бараг алга.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.82

Unurmaa bol hunii erkhiin Comist baij taarakhgui zan hariltsaatai hun dee

Zochin
4 жилийн өмнө
59.153.113.114

Khamgiin zuv songolt bol Narantyua, Synjid, Munkhzul, Agar-Erdene nar bna daa.Edgeer khymyys jinkhene khynii erkhiin talaar medremjtei khymyys shyy.

Зочин
4 жилийн өмнө
66.181.183.18

Ц.Адъяхишиг нь Хүний эрхийн салбарт ажиллаж байгаа туршлагатай хүн, мөн М.Гантулга прокурор нарыг дэмжиж байна...

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.98

Би Х Мөнхзул Г Нарантуяа нарыг дэмжиж байнаа.Яагаад гэж үү.Энэ 2 бүсгүй бол хууль эрх зүйн өндөр боловсролтой хүний эрх зүйн мэдлэгтэй энэ чиглэлээр олон жил ажилласан гадаад дотоодод мэргэжил дээшлүүлсэн олон улсын хэмжээний хуралд оролцож илтгэл мэдээлэл тавьсан Хүний эрхийн хууль баталуулөхад манлайлах рольтой оролцсон мэрэгжсэн боловсон хүчин юм.Ийм л хэлэх үгтэй хийсэн юмтай залуучуудыг дэмжих нь зүйн хэрэгээ.

зочин
4 жилийн өмнө
66.181.161.2

Т.Ихтамирийг дэмжиж байна. Итгэж болохоор мундаг хүн.

Зочин
4 жилийн өмнө
203.98.77.200

За тамираа минь болио. Чи өөрийгөө мянга магтаж коммент бичээд амжилт олохгүй. Оюунчимэгийн бөгсийг долоогч гэдгийг чинь бүгд л мэднэ шүү дээ

ЗЖ
4 жилийн өмнө
74.119.146.35

Бөөн Ихтамир гэсэн сэтгэгдэл. Өөртөө сэтгэгдэл бичүүлдг хүн шударгаар ажиллах уу. Чи Оюунчимэгийн гар хөл болж байгууллага дотроо хагалан бутаргах бүх муу муухайг хийдгийг чинь мэднэ шүү. Тэрэнтэйгээ адилхан ёс зүйн доголдолтой, хөдөөний орк гэдгийг чинь бүгд харсан. Боловсрол мэдлэг нимгэнээ мэдэхгүй өрсөлдөөд байгаамуу. Одоо л мэдлээ. шударга үнэн ялах байхаа.

Зочин
4 жилийн өмнө
66.181.179.222

захиалгат коммент бичигч нар энд их байна

Hahahha budarhichn
4 жилийн өмнө
172.104.46.46

Budarhichn unchin sda uuruu comment bicheed hahahahah aldah ymgui unchin sda goy shaanalda

Зочин
4 жилийн өмнө
66.181.164.110

Адьяахишигийг дэмжиж байна, хүний эрхээр мэргэшсэн, хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайн хуульч шүү.

зочин
4 жилийн өмнө
66.181.179.222

Комиссын гишүүн бол зангарагтай, удирдах ажлын багагүй туршлагатай тийм хүмүүс байх шаардлагатай. Комиссоос дэвшиж байгаа хүмүүс одоогийн дарга нарын цүнх баригч нар, шинэлэг санаа уур амьсгал оруулахгүйн ойлгомжтой. Гаднаас сонгох хэрэгтэй.

Зочин
4 жилийн өмнө
66.181.181.110

Энэ байгууллагад мэргэшсэн, ёс зүйтэй хүн л шаардлагатай. З.Өнөржаргал ахлах реферэнтийг энэ албан тушаалд тэнцэж, хийж байгаа судалгаа, мэргэжлийн ажлаа үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Хүний эрхийн мэдрэмжтэй байх, сэтгэлтэй байх гэдэг бол хамгийн чухал шалгуур

Зочин
4 жилийн өмнө
176.10.99.200

Оюунчимэг авгай төрийн мөнгөөр, байгууллагынхаа зардлаар нөхрөө гадаад руу авч явж байсан хүн шүү. тэр баримтыг энэ сэтгүүлчид өгөх гэсэн юм. яаж холбогдох вэ

Иргэн
4 жилийн өмнө
203.91.119.42

Өөрсдийгөө дөвийлгөж өрсөлдөгчөө харлуулдаг захиалгат коммент бичүүлэгч нар одоо болио хэн нь хэн бэ гэдгийг шүүгээд өгөх мэргэжилтэнгүүд нь шийдвэрээ гаргана биз

Иргэн
4 жилийн өмнө
203.91.119.42

Өөрсдийгөө дөвийлгөж өрсөлдөгчөө харлуулдаг захиалгат коммент бичүүлэгч нар одоо болио хэн нь хэн бэ гэдгийг шүүгээд өгөх мэргэжилтэнгүүд нь шийдвэрээ гаргана биз

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.