Энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10141 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12175 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 350 төгрөгөөр (3.0%), үхрийн цул махны үнэ 369 төгрөгөөр (2.6%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 5 төгрөгөөр (0.1%) буурсан, харин хонины цул махны үнэ 86 төгрөгөөр (0.8%) өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөгөөр худалдаалж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.9 хувиар өсч 981 төгрөгөөр, монгол лууван 5.8 хувиар өсч 1937 төгрөгөөр, монгол байцаа 2.8 хувиар өсч 2486 төгрөгөөр, монгол хүрэн манжин 15.6 хувиар өсч 2759 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.