СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2020-05-29

6G сүлжээг туршиж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Тус компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Лэй Жунь энэ талаар мэдэгдэхдээ, харилцаа холбооны шинэ үеийн технологи, стандартыг нутагшуулах судалгаа хийж, анхны туршилтуудыг эхлүүлснээ онцолжээ. Мөн зургадугаар үеийн холбоог туршихад хиймэл дагуулын интернэтийн далайцтай сүлжээ чухал гэж тэрбээр мэдэгдсэн.

Хэдийгээр коронавирусийн тархалтын улмаас шинэ үеийн 5G харилцаа, холбооны сүлжээнд шилжих ажил удааширсан ч тус компани гар утас, төхөөрөмжүүдээ 5G сүлжээг дэмждэгээр үйлдвэрлэсээр байх аж. Дэлхий даяар тогтоосон хөл хорионы дэглэмийн үед видео хурал, цуглаан зохион байгуулах, стрийминг үйлчилгээ зэрэг технологид суурилсан хэмнэлийг 5G сүлжээ улам хүртээмжтэй болгож байна гэж Лэй Жунь үзэж буй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.