СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр, маргаашдаа бороо, нойтон цас орж, эрс сэрүүснэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг,. Салхи зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 5-7 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.