СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийн орчмын хууль бус хашааг буулгав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгсөн.

Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна.

Хотын Захирагчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр .

“Бөмбөлөгт цэцэрлэгт” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон бөгөөд удаа дараа барьсан хашаа хайсыг буулгахыг шаардаж байсан бөгөөд шаардлага биелүүлээгүй тул өнөөдөр албадан буулгаж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Нийслэлийн хэмжээнд энэхүү чиглэлээр газар дээр нь үзлэг шалгалт хийж, 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүний дагуу зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжлэх гэнэ.

ЗАА-ны хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн: 

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар СБД-ийн гурван байрлалд буй хашааг албадан буулгах шийдвэр гарсан. Энэхүү газарт "Бөмбөгөр цэцэрлэг" ХХК дүүргийн Засаг даргын 2007 оны захирамжаар газар авсан. 2011 онд тус компани газраа томруулж авсан байдаг. Бид 2018 онд газраа авахаар шүүхдсэн. Шүүхийн захирамж нэгэнт гарсан учир бид өнөөдөр албадан буулгаж байна. Мөн модон ТҮЦ-ийг буулгаж, дулааны шугам сүлжээг шороогоор дүүргэн, ногоон байгууламж барьж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах боломжоор хангана. 

Манай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ийм 72 хашаа бий. 32 нь стандартын дагуу. Харин 38-д хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаж байна. 30 нь шаардлагыг биелүүлж, хамтран ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
192.82.74.74

2р байрны урдуур машин зам явдаг болоод удаж бна орон сууцны урдуур машин зам явах нь оршин суугчид тэр дундаа хүүхдийн аюулгүй байдалд шууд заналхийлж бшдээ...

Ira
3 жилийн өмнө
103.57.94.70

1dawhariin ailuud engeed sungaj barih erh baidag yumuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.