СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Монгол улсад халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдэж, 161 боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. 13 хүн нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 161 болж, 43 иргэн эдгэж, эмнэлгээс гараад байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

-. Шинжилгээний дүнг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд байгаа 352, тандалтын зорилгоор цуглуулсан 19, ажиглах байранд тусгаарлагдсан 7 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулгийн боомтоор орж ирсэн 30 жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

. Мөн тавдугаар сарын 27-ны өдөр Алтанбулагийн боомтоор 340 хүн орж ирснээс, тэдний 12-оос нь коронавирусийн халдвар илэрсэн. Тэдний 10 нь оюутан.

, эмчлэгдэж байгаа 118 байна. Биеийн байдлыг үнэлэхэд хөнгөн 107, хүндэвтэр 11 хүн байна гэж үзэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 165 хүн байна.

Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэн, 5,780,000 гаруй хүн өвчилж, 356,000 гаруй хүн нас баржээ. 2,480,000 хүн эдгэрсэн бол одоогоор 2,9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 101,000 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт 5,000 гаруй хүнээр мөн нэмэгдлээ.

Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Туваа мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 58-70 тохиолдлоор нэмэгдсэн бол Эрхүү хотод өвчлөл өмнөх өдрөөс 42 тохиолдлоор буурчээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн баг өчигдөр нийт 186 ачаа тээш, 11 вагон, гурван зочид буудалд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. байна.

24 цагийн хугацаанд 119 дугаарт 228 дуудлага ирж, коронавирусийн халдварын урьдчилан сэргийлэлт, клиникийн талаар зөвлөгөө авсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.