Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн талаар яагаад хүүхэд, залуус код бичих ёстой талаар "М.Халиунбат: Нийслэлээс 10 мянган залуусыг код бичиж сургах төсөл хэрэгжээд эхэлсэн" сонирхолтой нийтлэлийг уншиж, мэдээлэл аваарай.
Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой юм.
Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад программ бичих анхан болон ахисан шатны ерөнхий суурь мэдлэг олгох бөгөөд сургалтыг “Эмпасофт” академитай хамтран зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь программ хангамжийн талаар суралцах, цаашид ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст нээлттэй юм.
Бүртгэлийг уг линкээр орж хийнэ үү.
Түүнчлэн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11-311386
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.