Иргэн Г.Загдаа 2012 оноос хойш “Зөв амьдрах ухаан” ТББ-даа орон гэргүй , архины хамааралтай иргэд болон тэнүүчилж амьдардаг байсан хүүхдүүд, ахмад настан иргэдийг асарч халамжилж байсан. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон бусад зөрчлөөр тус байгууллагын тэргүүн Г.Загдааг цагдан хорьж тэнд байсан хараа хяналтгүй хүүхдүүдийн асуудлыг холбогдох газарт даалгасан.
Тэгвэл өнөөдрийн байдлаар “Зөв амьдрах ухаан” ТББ-д нийт 95 хүн байгаагаас бага насны 39 хүүхэд байгаа юм. Дээрх 39 хүүхдүүдийн эцэг, эх тус төвд хамт амьдарч байгаа гэдгийг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул дурдсан юм.
Тэрбээр “Тус төвд эцэг, эхийн хараа хяналтгүй найман хүүхэд байсан. Хоёр хүүхдийг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш эцэг, эхтэй нь эргэн нэгтгэх арга хэмжээ авч ажилласан. Үүнд хяналт тавьж ажиллаж байгаа. Түүнчлэн үлдсэн зургаан хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нартай холбогдож, эргэн нэгтгэх арга хэмжээ хийж байна. Одоогоор “Зөв амьдрах ухаан” ТББ-д эцэг, эхгүй нэг ч хүүхэд байхгүй. Түүнчлэн тус газарт буй хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй иргэдийг холбогдох газруудад өгөхөөр ажиллаж байна” хэмээн дурдлаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 18 газрын 28 төв асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Одоогийн байдлаар энэ 28 төвд нийтдээ 864 хүүхэд байгаа. Тэгвэл "Зөв амьдрах ухаан" ТББ-ын хувьд хүүхдийг 24 цагаар асарч, хамгаалах зөвшөөрөл байхгүй ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Инээдтэй юмаа.Жүжиг.Битгий ийм байгаач та нар.Загдаа дийлэх гэж байна гэж хэдэн хүүхдийг нулимстай гь хутгаж орхиод.Сайн эргэж тойроорой доо.сандаг нь охиноо хүчиндээд бусад нь алсан байх вий.Өөрсдөө хариуцлагаа хүлээх тул сайн л хараарай даа ингэж ажио хийнэ ч гэж юу байхав
Инээдтэй юмаа.Жүжиг.Битгий ийм байгаач та нар.Загдааг дийлэх гэж байна гэж хэдэн хүүхдийг нулимстай нь хутгаж орхиод.Сайн эргэж тойроорой доо.сандаг нь охиноо хүчиндээд бусад нь алсан байх вий.Өөрсдөө хариуцлагаа хүлээх тул сайн л хараарай даа ингэж ажил хийнэ ч гэж юу байхав
Байх байх ёстой газрууддаа байсан нь дээр шүү дээ яаж ч бодсон. Боолын хөдөлмөр эрхлэж хүнд элдвээр хэлүүлж зарим үед зодуур амсаж байгаа нь нууц биш шүү дээ
Manduul hutsdag haltar we tarihia tsewrel