ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Алтанбулаг боомтоор, мөн Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ОХУ-д байгаа иргэдээ татан авах ажиллагаа шат дараалан хэрэгжиж байна.
Иргэдийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабаас энэхүү ажиллагааг эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Тэдний удаах ээлж болох Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор Монгол улсын 171 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг ХӨСҮТ, “Альфа”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм.
Дараагийн удаад ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Алтанбулаг боомтоор иргэдээ татах авна. Иргэдэд тавигдах шаардлагын талаар бид өмнө нь та бүхэнд мэдээлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭД НЬ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЁ