Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
-Коронавирус нь дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэн, 5 сая 486 мянган хүн өвчилж, 346 мянган хүн нас бараад байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагт 88 мянган хүн шинээр өвчилж, 2000 гаруй хүн нас баржээ.
Манай улсад сүүлийн 24 цагт таван хүн ажиглалтад орж, 255 хүн эмнэлгээс гарч, гэрийн тусгаарлалтад орлоо. Одоогоор нийт 1141 хүн ажиглалтад байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай 119 дугаарт 168 дуудлага ирснээс хүмүүс амны хаалтаа зүүх нь багасч байгаа болон худалдаа үйлчилгээний ажилчид амны хаалтгүй иргэдэд үйлчилж байгаа талаарх гомдол зонхиллоо. Гадаад улсааас, тэр дундаа АНУ, БНФУ-аас дөрвөн иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан.
Дэлхийн хэмжээнд Их Британи, Итали нас баралтаар өндөр хувьтай байна
ХӨСҮТ-ийн албаны дарга Д.Амбасэлмаа:
-2020 оны 05-р сарын 24-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 22 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс бүгд "сөрөг" гарч, коронавирус илрээгүй.
Монгол улсад 141 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс нэг хүн нэмж эдгэрч, нийт 33 хүн эмнэлгээс гарч 108 хүн эмчлэгдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.