СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-25

Шинэ гэр бариад удаагүй залуус аав, хоёр хүүхдийнхээ хамт амиа алдлаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Фото: А.Чимэдцэрэн

“Хань нь цалингаа хуримтлуулж, байр худалдаж авна. Жаахан л хүлээгээрэй” гэж шинэ гэрийнхээ найрнаар гэрийн эзэн хэлэхэд “Ээ, гялай. Удахгүй байранд амьдарч хашаа түрээсэлдэг амьдралдаа цэг тавих нь” гээд хоёр бяцхан үрээ үнсээд гэргий нь хүүхэд шиг хөөрцөглөн баярласан гэдэг. Харамсалтай, энэ .

Сонгинохайрхан дүүргийн V хороо, Баянголын 14 дүгээр гудамж буюу Ханын материалын хуучин эцсийн автобусны буудлаас ердөө 100 хүрэхгүй метрийн зайд нь энэ. Б.

Нэгэн гэр бүлийн таван иргэн харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээллийн дагуу манай сурвалжлах багийнхан газар дээр нь очсон юм. Хашаанд ороход 4х7 хэмжээтэй болов уу гэмээр байшингийн урдхан шатсан гэрийн буйр, хөдөлгүүрийн хэсэг нь шатсан Соната­VII автомашин байв. Үүнээс зүүн хойд хэсэгт талийгаачдийн галаас үлдсэн хувцас хэрэглэлийг овоолжээ. Охин хүүхдийн цэцгэн хээтэй ягаан өнгөтэй цамцны ханцуй нь шатаж, тортог болсон байхыг хараад сэтгэл урагдах шиг болов. Хажууханд нь эмэгтэй хүний ноосон цамц, эрэгтэй хүүхдийн өмд гээд талийгаачдийн хэрэглэж байсан зүйлс байлаа. 

Галаас үлдсэн зарим нэг эд хогшлыг байшинтай зэрэгцүүлэн хураасныг талийгаачийн ар гэрийнхэн зөөхөөр портер машинтай ирэв. “Тун удахгүй байр худалдаж авна аа” гээд инээж суусан талийгаач залуу дээрээ нэг ахтай. Ах нь нь хотод ажиллаж амьдардаг. Аймшигтай хэрэг болсныг хэрэг гарснаас хэдхэн минутын дараа мэдэж иржээ. .

Энэ их зовлонг ээж минь даах болов уу. Үр хүүхдээ тойруулаад жаргаж суух ёстой аавыгаа галд алдчихлаа. Зээ дүү нарыг хүргэж өгөнгөө хонох гэж очсон юм шүү дээ. Дүүгийн маань амьдрал цэгцэрч одоо л хөл дээрээ босох нь дээ гэтэл...” гэж хэлээд уйлав. “Хоёр зээ дүү минь, бэр минь ямар их зовж, шаналсан бол. Яагаад ийм зүйл болчихов доо” гэж мэгшин уйлахыг харахад сэтгэл урагдахгүй байхын аргагүй байв. Гэрийн эзэн ариун цэврийн цаас, нойтон сальфетканы үйлдвэрт ажилладаг. Хөрш айлын хүмүүстэй таарахдаа мэндийн зөрүүтэй өнгөрдөг залуу байжээ.

Харин эхнэр нь “Талх-Чихэр” ХК-д ажилладаг байсан бөгөөд ажил, цэцэрлэгт ойрхон гэж тус газар нүүж ирсэн байна. “Хашааны эзэд нь гадаадад амьдардаг болоод тэр үү, боломжийн үнээр хашааг нь түрээслэхээр болсон” гэж талийгаач эмэгтэй хөршдөө хэлсэн байна. Ингээд энэ сарын 12-ны билэгт сайн өдөр шинэ гэрээ барьснаас хойш хэдхэн хоногийн дараа амиа алдсан юм.

 

АРАВДУГААР САРЫН 24-НИЙ 04.35 ЦАГ

 

Гал гарч буйг автобусны буудлын ойролцоо ТҮЦ ажиллуулдаг Ц.Навчаа анх харж, 101-д дуудлага өгчээ. Тэрбээр “Би тос, тосолгооны материал зардаг. Үүрээр толгой өвдөхөөр нь салхилах санаатай гартал гал гарч байсан. Галын дуудлага өгчихөөд хашаанд ороход хүмүүс “авраарай” гэж хашгирч, хүүхэд уйлж байсан. Амбаарнаас гал түрүүлж гарсан учир хаалгаар орох аргагүй байлаа. Яг үнэндээ юу хийхээ мэдэхгүй тусламж хүсч орилсон. Энэ үед .

 

 

Уг нь . Дээр нь . Эгч нь айж, балмагдаад болсон явдлыг бүрэн харж чадаагүй. ” гэлээ. Ослын талаар хөрш айлуудаас асуухад бүгдээрээ өглөө босоод мэдэж, шоконд орсноо дуулгасан юм.

Талийгаачид энд нүүж ирээд хөрш Д.Жамц гуайтай ойр харилцаатай байжээ. Тэрбээр “Эхнэр нь их уриалгахан зантай охин байсан. “Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ” гээд хашаагаа цэмцийтэл нь цэвэрлэхэд зэрлэгнээс зулгаалцаж туслангаа жаал юм ярьж суусан юм. Том нь сэргэлэн, цовоо зантай хүү байж билээ. Хоёр сөөсгөр үр нь нүдэнд харагдаад сэтгэл шимширч байна” гээд уйлав. Жаахан тайвширсныхаа дараа “. .

Арга буюу . . Уг нь 10 жилийн өмнө энэ гудамж нэлээд өргөн байсан юм. Гэтэл айл буунгуутаа жижиг тэрэг явах хэмжээтэй зай үлдээгээд хашаагаа сунгасан. Дараахан нь нөгөө зайгаа бүр багасгаад явган хүн багтах хэмжээтэйг үлдээгээд бусдыг нь бөглөчихөөр нь энэ хавийн айлууд зодоон хийх шахуу болж байж, жижиг тэрэг явах зай гаргуулсан. Уг нь энэ айл газраа сунгаагүй бол байдал яаж ч эргэх байсан юм билээ” гэв. Түүний эл хэлсэн үгийг тэдний хөрш Ё.Өлзий-Арвижих болон тус газрын оршин суугчид мөн л баталсан юм. 

 

ОРЦ, ГАРЦ ХААСНААС БОЛЖ ТУСЛАМЖ АВЧ ЧАДАХГҮЙД ХҮРЭХ ЭРСДЭЛ ҮҮСЧЭЭ

 

Иргэдийн хэлснээр Баянголын 15 дугаар гудамжны оршин суугчдад галын осол тулгарлаа гэхэд урд талын гудамжны хоёр талаар галынхан орж ирэх боломжтой юм байна. Гэвч гудамжны үзүүр хэсэг дэх айл нь жижиг тэрэг багтах хэмжээтэй зай үлдээгээд буслыг нь хашаалжээ. Харин төв зам талаасаа шууд орох хэсгийг “Эверест” хүнсний дэлгүүр хашаалснаас болж машин орж, гарах боломжгүй болсон байна.

 

Орц гарц хааж хашаагаа сунгасан байдал

 

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас тодруулахад “Эверест” хүнсний дэлгүүр ажиллуулдаг газрыг 2004 онд эзэн нь өмчилж авсан. Гэхдээ . Харин гудамжны үзүүрийн айлын хувьд 2003 онд байжээ. Энэ талаар онцгой байдлын албанаас тодруулахад “Халуун нурамнаас гал гарах тохиолдол цөөнгүй байдаг. Гэр хороололд гарсан галын ослын шалтгааны дийлэнх нь цахилгааны гэмтлээс болдог бол цөөнгүй нь халуун нурмаа бүрэн унтраагаагүйгээс болдог. Тиймээс юм. 

Г.Нацаг-Эрдэнэ

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.