СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразил улс халдварын шинэ тоогоор ОХУ-ыг давлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Дэлхийн 216 оронд бүртгэгдээд буй Covid-19 вирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 5 сая 298 мянга 207 хүн өвчилж, 339 мянга 418 хүн хорвоог орхиж, 2 сая 156 мянга 291 хүн эдгэжээ.

Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 107,716 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авагсдын тоо 5,298,207 мянга боллоо.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  • АНУ - 24,197 /Нийт 1,645,094/  
  • Бразил – 19,969 /Нийт 330,890/
  • ОХУ – 8,894 /Нийт 326,448/
  • Энэтхэг – 6,568 /Нийт 124,794/
  • Перу - 2,929 /Нийт 111,698/      

АНУ нийтдээ 13 сая 909 мянга 633 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа ажээ. Бразилд халдварын тохиолдол эрчимтэй тархаж байна. . Бразил улс 735 мянга 224 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд нийт тохиолдол 330 мянга 890-д хүрч, 21 мянга 48 хүн нас барж, 135 мянга 430 хүн эдгэснээр халдварын тохиолдлоороо хоёрдугаарт бичигдэх болжээ.

Тэгвэл ОХУ-д халдварын тохиолдол буурч эхэллээ. Тус улсад хоногт 8894 шинэ тохиолдол бүртгэгдэж 150 хүн хорвоог орхижээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.