Өчигдөр нийгмийн сүлжээгээр нэгэн ээж хүүхэд нь товлолт вакцинд хамрагдсанаар тарьсан газар нь буглаа үүсч бүтэн унтуулгатай хагалгаанд орсон. Зарим хүүхдэд вакцин хийлгэснээр улайж хавдах, буглах, хүндүүрлэх, үрэвсэх шинж тэмдэг илэрч байна. Covid-19 өвчний улмаас улс орнууд хилээ хаасантай холбоотойгоор Монгол Улс вакцин авдаг орноо өөрчилсөн байж болзошгүй талаар бичсэн билээ.
Цар тахлын улмаас дэлхийн дахинд 13 сая хүүхэд товлолт вакцинд хамрагдаж чадаагүй байна. Харин манай улсад үндэсний товлолт хугацаанд нэр төрлийн вакцинуудыг зургаан сараар нь нөөцөлсөн тул дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа юм. Мөн жил жил бүрийн тав, аравдугаар сард нөхөн дархлаажуулах арав хоногийн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд "Вакцин бүх нийтийн төлөө" уриан дор арав хоногийн тэмдэглэн өнгөрүүлж, товлолт хугацаанд вакцинаа хийлгэж чадаагүй хүүхдүүдийг хамруулжээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "0-5 настай хүүхдийг үхэлд хүргэх шалтгаан болдог улаанбурхан, халдварт саа зэрэг өвчин цар тахлын үед зэрэгцэж дэгдэх эрсдэлтэй учир ямар халдварт өвчний үед товлолын вакциныг тогтвортой хийх ёстой гэж үзэж байгаа.
Бид Солонгос улсаас тавт вакциныг, Пневмоккокийн вакциныг Бельги улсаас авдаг. Тавт вакцин нь таван өвчнөөс сэргийлдэг. Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан болдог өвчнүүдээс сэргийлдэг. Тавт вакциныг тарьсны дараа хэсэг газрын урвал өгдөг. Тухайн хүүхдийн онцлогоос хамаараад вакцины дараа хариу урвал өгдөг. Энэ хариу урвал янз бүрээр илэрдэг. Ихэвчлэн өндөр халуурдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гэрчилгээ авсан, чанарын шаардлагын хангасан вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газар авч, 0-15 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулдаг.
Өөрөөр хэлбэл 2019 оны сүүлийн хагас жилд авсан вакцинаараа хүүхдүүдийг дархлаажуулж байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.