Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Улаанбаатар импексийн баруун талын гармын авто замыг энэ сарын 22-ны 23:00 цагаас хааж, төмөр замын гармын хавтан солих ажил хийж гүйцэтгэхээр болжээ.
Уг ажлыг "Голд-Өлзийт" ХХК гүйцэтгэх бөгөөд энэ сарын 23-ны өдрийн 06:00 цагт тус замыг нээхээр төлөвлөсөн байна. Ажил гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.