АНУ-ын Нью-Йорк мужийн Лонг Айрленд хотын иргэн ZOOM видео чат ашиглан хэд хэдэн хүнтэй ярилцаж байжээ. Энэ хооронд түүний хүү эцгийгээ хутгалж амь насыг нь хороосон хэрэг гарсан байна.
Двайт Паверсыг хүү Томас Скалли Паверс нь видео чатаар бусадтай харилцаж байхад нь пүрэв гарагийн үд дундад 12:04 минутад хутгалсан гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Уг хэргийг чатаар харсан хүмүүс 911-т дуудлага өгч мэдүүлсэн байна.
32 настай Скалли Паверс гэмт хэрэг үйлдсэн даруйд хэргийн газраас зугтаасан боловч цагийн дараа баригджээ. Түүнийг хоёрдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. Гэмт этгээд цагдаа нараас зугтааж байхдаа цонхноос үсэрч хөнгөн бэртэл авсан тул орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.